gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмэгтэйчүүд, эрчүүдээс илүү дотоодын аялалд оролцдог бөгөөд голдуу 30-45 насныхан байна

Б.Азбаяр
Нийгэм
2026-03-12
Twitter logo

”Tourism Week – 2026” үндэсний чуулган үргэлжилж байна. Энэ үеэр "Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага, зөн төлөвийн судалгаа 2025"-ын үр дүнгийн мэдээллийг М.Дархижав /Магистр/, Б.Ербахыт /Доктор/, Б.Мөнхтогтох /Докторант/ Б.Сайханбаяр /Докторант/ , Р.Энхбаяр /Докторант/ нар танилцууллаа. 

Монгол Улсын дотоодын аялал жуулчлалын зах зээлд хийсэн “Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага, зан төлөвийн судалгаа-2025”-ын үр дүн сонирхолтой дүр зургийг харуулж байна. Судалгаанд нийт 572 аялагч хамрагдсан нь анхны төлөвлөсөн хэмжээнээс бараг хоёр дахин их оролцоо болж, салбарын бодит нөхцөл байдлыг илүү тодорхой харуулах боломж бүрдүүлжээ.

Судалгааны дүнгээс харахад дотоодын аяллын хамгийн идэвхтэй бүлэг нь 30-45 насныхан байна. Ажил эрхэлдэг, орлоготой, ихэвчлэн гэр бүлтэй энэ насныхан амралтын өдрүүд болон улирлын аялалд хамгийн их оролцдог гол хэрэглэгчид болжээ. Мөн 45-60 насныхны аяллын идэвх ч өндөр байгаа нь амралт, эрүүл мэндийн чиглэлийн аялал эрэлттэй байгааг илтгэж байна.

Харин 18-29 насны залуучуудын оролцоо харьцангуй бага байгаа нь анхаарал татсан үзүүлэлт боллоо. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь санхүүгийн боломж, аяллын зардал, цаг хугацааны хязгаарлалттай холбоотой байж болох бөгөөд залууст зориулсан хямд өртөгтэй, богино хугацааны адал явдалт аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх хэрэгцээ байгааг харуулж байна.

Судалгаанд оролцогчдын 68.2 хувь нь эмэгтэй, 31.8 хувь нь эрэгтэй байсан нь эмэгтэйчүүд дотоодын аялалд илүү идэвхтэй оролцдог болохыг харуулжээ. Энэ нь аялал жуулчлалын үйлчилгээ, маркетингийн бодлогыг эмэгтэй аялагчдын хэрэгцээ, шийдвэр гаргалттай уялдуулах шаардлагатайг илтгэж байна.

Мөн судалгаагаар гэр бүлтэй хүмүүс дотоодын аяллын гол сегмент болж байгаа нь тодорхой болсон байна. Ихэнх аялал нь гэр бүл, найз нөхөд, хамт олонтой хамт амрах, амралтын өдрөөр богино аялал хийх хэлбэртэй байжээ.

Аяллын чиглэлээс үзвэл Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ зэрэг аймгууд дотоодын аялагчдын хамгийн их зорьдог бүсүүдийн тоонд орсон байна. Энэ нь байгалийн үзэсгэлэнт газрууд, аяллын маршрут, замын хүртээмжтэй холбоотой гэж судлаачид дүгнэжээ.

Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан