Өвлийн Паралимпын наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Германы цаначид Оросын алт авсан тамирчид руу нуруугаа харуулан зогсож, Орос улс наадамд оролцож байгааг эсэргүүцэн байр сууриа илэрхийллээ.
2014 оноос хойш анх удаа Оросын тамирчид Паралимпын наадамд өөрийн улсын далбаан дор оролцож байна. Олон улсын Паралимпын хороо (IPC) өнгөрсөн есдүгээр сард тус улсын хоригийг цуцалсны дараа ийм боломж бүрдсэн билээ.
Орос улс төрийн дэмжлэгтэй допингийн дуулиант хэрэг гарснаас болж анх хоригт орсон бөгөөд 2022 онд Украинд халдсаны дараа нэмэлт хориг арга хэмжээ авч байсан юм.

Мягмар гарагт харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн сонгодог спринтийн төрөлд Анастасия Багиян болон түүний хөтөч Сергей Синякин алтан медаль хүртэж, Оросын багийн энэ наадмаас авсан хоёр дахь алт болсон байна.
Оросын төрийн дуулал эгшиглэх үеэр мөнгөн медаль хүртсэн Германы тамирчин Линн Казмайер болон түүний хөтөч Флориан Бауманн нар орос тамирчид руу нуруугаа харуулан, буруу харж зогсжээ.
Германы нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Казмайер “Медаль гардуулах ёслол маш хачин мэдрэмж төрүүлсэн. Би тэднийг танихгүй. Магадгүй тэд ч бас бидэн шиг Оросын тогтолцоог дэмждэггүй байж болох юм. Тэд магадгүй үнэхээр сайхан хүмүүс байж, бид найз ч болж болох байсан. Гэтэл бүх зүйл улс төрийн сүүдэрт даруулж, халхлагдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс бид малгайгаа тайлалгүй, далбаа руу харахгүй байхаар шийдсэн. Учир нь бид үүнийг дэмжихгүй” гэжээ.
Мөн Казмайер болон Бауманн нар медаль гардуулах ёслолын дараа уламжлал ёсоор авдаг медальтнуудын хамтын селфид оролцохоос татгалзжээ.
Одоогоор IPC-ийн хориг цуцлагдсаны дараа Оросоос зургаан, мөн Оросын холбоотон Беларусаас дөрвөн тамирчин Милан–Кортинaгийн Өвлийн Паралимпын наадамд оролцож байна. Үүний улмаас Украин зэрэг долоон улсын баг баасан гарагт Верона хотод болсон нээлтийн ёслолыг бойкотолжээ.
Пара-уулын цаначин Варвара Ворончихина даваа гарагт Оросын анхны алтан медалийг хүртсэн бөгөөд түүний медаль гардуулах ёслол эсэргүүцэлгүйгээр өнгөрсөн байна.

Бауманн хэлэхдээ “Дөрвөн жилийн өмнө Бээжинд бид украинчуудтай маш сайхан харилцаатай байсан. Тэдэнд эв санааны нэгдлээ илэрхийлэхийг хүссэн. Энэ нь Оросын тамирчдын эсрэг биш. Тэдний олонхид ч хэцүү байгаа байх. Гэхдээ IPC Оросыг өөрийн далбаа, дуулал, бүрэн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулж байхад украинчууд мөн энд байгаа нь миний бодлоор зөв шийдвэр биш,” гэж хэлжээ.
Олон улсын Паралимпын хороо BBC Sport-д өгсөн мэдээлэлдээ уг эсэргүүцлийн талаар мэдэж байгаа бөгөөд одоогоор баримт мэдээллийг цуглуулж, шинжилж байна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC