Засгийн газрын өнөөдрийн /2026.03.11/ ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хар тамхины хэрэглээтэй холбоотой асуудал үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. 2002 онд энэ төрлийн харилцааг зохицуулах хууль анх батлагдаж байх үед хар тамхины хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг хоёр бүртгэгдэж байсан бол тогтмол өссөөр 2025 оны байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдээд байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн өсөлт 20 хувь, зөрчлийн өсөлт 26.6 хувьтай байна. Засгийн газраас 2025 оны наймдугаар сард Хар тамхитай тэмцэх албыг байгуулж, бэхжүүлэх шийдвэр гаргасан нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан.
Сүүлийн есөн жилийн судалгаагаар 13-35 насны 107 хүүхэд, залуус энэ төрлийн бодис хэрэглэсэн гэж бүртгэгдсэн байна.
Хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт уруу татсан бол 1-5 жилээр хорих ял оноодог зохицуулалттай бол энэ хуулиар ялыг чангатгаж 15 жил хорих ял оноохоор төсөлд тусгасан.