2026 оны гуравдугаар сарын 10-нд Вашингтон хотод “Титаник” киноноос сэдэвлэсэн, Ерөнхийлөгч Дональд Трамп болон бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштэйнийг дүрсэлсэн шаргал хөшөө гэнэт "гарч иржээ".

Уг хөшөөнд Жеймс Камероны 1997 онд дэлгэцнээ гарсан "Титаник" киноны хайр сэтгэлийн гол дүрүүд болох Роуз, Жэк хоёрын дүрээр харуулсан байна. Тодруулбал, хөлөг онгоцны хамрын хэсэг дээр тэд тэврэлдэн зогсдог алдартай хэсгийг санагдуулж байна. Хөшөө нь гуравдугаар сарын 13 хүртэл National Mall талбайд байрлах юм. Уг бүтээлийг “King of the world” гэж нэрлэжээ.
Өмнө нь мөн Трамп–Эпштэйний “нөхөрлөлийн” хөшөө байрлуулж байсан ч АНУ-ын Үндэсний паркийн цагдаа нар удалгүй буулгасан.
Хөшөөний хоёр талд байрлуулсан пайз дээр “Жэк ба Роузын эмгэнэлт хайрын түүх тансаг аялал, задгай үдэшлэг, нууцаар нүцгэн зураг зурсан мөчүүдээс бүрдэж байсан. Энэ хөшөөг Дональд Трамп ба Жеффри Эпштэйн нарын харилцааг хүндэтгэн босгосон бөгөөд тэдний нөхөрлөл ч мөн адил тансаг аялал, задгай үдэшлэг, нууц нүцгэн зургууд дээр тогтсон мэт...” гэж бичжээ.
Энэ хөшөөг бүтээсэн "Secret Handshake" нэртэй байгууллага CBS News-д мэдээлэхдээ, мөн ойролцоо 10 баннер өлгөж хоёр хүний харилцааг дурсгал болгон харуулсан гэжээ. Secret Handshake байгууллага өмнө нь 2025 оны есдүгээр сард мөн National Mall дээр Трамп–Эпштэйний “нөхөрлөлийн” хөшөө байрлуулж байсан ч АНУ-ын Үндэсний паркийн цагдаа нар удалгүй буулгасан байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(773x312:775x314):format(webp)/Statue-Trump-Epstein-Washington-DC-2025-031026-fe5ff6e2fcc4472996ca1a0c491cf85d.jpg)
Тэр хөшөөнд ерөнхийлөгч болон түүний хуучин найзыг гар гараасаа барин бүжиглэж байгаа мэт, нэг хөлөө арагш шидэн, гараа дээш өргөж инээмсэглэсэн байдлаар дүрсэлсэн байжээ.
Түүнийг “Best Friends Forever” (Үүрдийн сайн найзууд) гэж нэрлэсэн бөгөөд суурин дээрх пайзанд “Нөхөрлөлийн сарын хүндэтгэлд зориулав” гэж бичээд “Ерөнхийлөгч Дональд Ж. Трамп болон түүний "хамгийн дотны найз" Жеффри Эпштэйн нарын урт хугацааны нөхөрлөл мандтугай” гэж тэмдэглэсэн байжээ.
Эх сурвалж: The People