Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд тав дахь сургууль Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел “Энэ бол хүүхдийн ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт. Улсын хэмжээнд 60 гаруй багт ийм сургууль барих хэрэгцээ байгаа бөгөөд бид энэ ажлыг цаашид үргэлжлүүлнэ” гэж онцоллоо.

“Багийн бага сургууль” санаачилгыг орон нутгийн алслагдсан дөрвөн байршилд бага сургууль барихад хөрөнгө оруулалт хийсэн. 2025 онд тус банк Ховд, Увс, Сэлэнгэ аймгийн багуудад 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургуулиуд байгуулсан юм.

Үдлэг багийн өмнөх сургууль 1997 онд баригдсан сүрлэн хийцтэй барилга байснаас ашиглалтын шаардлага хангахгүй болж, дулааны алдагдал ихтэй болсон тул өнгөрсөн оны зургаадугаар сард нураажээ.
Тус багт 6–11 насны 150 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд өмнө нь тэдний нэлээд нь Улаанбаатар хот болон сумын төвд явж суралцдаг байжээ. Харин шинэ сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд гэртэйгээ ойр орчинд суралцах боломж ийнхүү бүрдээд байна.
Эх сурвалж: Боловсролын яам