110 настай Винсент Дрансфил ямар нэгэн ноцтой өвчин тусч байгаагүй, бие болон оюун санаа нь эрүүл чийрэг хэвээр. “Амьдралд би үнэхээр азтай нэгэн” хэмээн тэр бахархан ярьдаг байна.
Тэр нас өндөр гарсан ч өдөр бүр машинаа барьж, ойролцоох дэлгүүрээс кофе, өдрийн хоолоо худалдаж авдаг.
Винсент Нью-Жерси мужийн Литл-Фоллс хот дахь өөрийн гэрт ганцаараа амьдардаг бөгөөд 1945 оноос хойш тэнд амьдарч байгаа аж.
Өдөр тутмын амьдралдаа тусламж шаарддаггүй тул ач зээ нар нь долоо хоногт нэг удаа очиж хүнс авчирч өгдөг, мөн өнжөөд нэг удаа утсаар ярьж биеийг нь асуудаг. Үүнээс бусад үед тэр өөрөө бүх зүйлээ зохицуулдаг.

Түүний гэр бүлийнхэн хэлэхдээ, Дрансфилд ерөнхийдөө эрүүл чийрэг ба зөвхөн өвдөг нь л бага зэрэг өвддөг зэрэг жижиг асуудлууд бий. Гэрийнхээ доод давхар, дээд давхрын унтлагын өрөө, мөн угаалга хийдэг подвалын хооронд асуудалгүй явж чаддаг байна.
110 настай өөрийгөө хэрхэн мэдэрч байгааг асуухад Дрансфилд хошигнон “Хэн нэгэнтэй боксдохоор бээлийгээ өмсөхөд ч бэлэн байна” хэмээжээ.
Түүний ач охин Эрика Листа “Тэр маш сайн жолоо барьдаг. Зарим хүмүүсээс ч илүү сайн” гэжээ.

Листа хааяа өвөөгийнхөө жолоодлогыг шалгаж, бүх зүйл хэвийн байгаа эсэхийг нягталдаг байна. Гэр бүл, найз нөхөд, эмч нар нь түүний ийм урт насалж, эрүүл байгаад гайхдаг. Ач охин Листа 49 настай ч 110 настай өвөөгөөсөө илүү эрүүл мэндийн асуудалтай гэжээ.
Саяхан Дрансфилд залгихад хүндрэлтэй болсон тул дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тэр амьдралдаа ердөө нэг л удаа мэдээ алдуулалт хийлгэж байсан гэдгийг мэдээд эмнэлгийн ажилтнууд ихэд гайхсан гэж Листа ярив. Мэдээ алдуулагч эмийг 110 настай хүнд тарих үед мэдээ алдуулагч эмчийн гар хүртэл чичирч байсныг тэр анзаарчээ.
Эрэгтэйчүүд 100 нас хүрнэ гэдэг харьцангуй ховор. Бостоны их сургуульд төвтэй "New England Centenarian Study" судалгаагаар 100 нас хүрэгчдийн ердөө 15 хувь нь эрэгтэй байдаг. Нарийн учир шалтгаан нь тодорхойгүй.
110 ба түүнээс дээш насалдаг “Суперцентенариан” /110 ба түүнээс дээш настай хүнийг хэлдэг нэршил/ хүмүүс бүр ч цөөн. Энэ насны хүмүүсийн дөнгөж 10 орчим хувь нь эрэгтэй байдаг.
Одоогоор дэлхийн хамгийн өндөр настай эр 111 настай бөгөөд Англид амьдардаг байна. Дрансфилд уг жагсаалтад одоогоор дэлхийн 8 дахь хамгийн өндөр настай эр юм.
Дрансфилд урт наслахаас гадна эрүүл урт насалж буйгаараа онцлог. Тэр амьдралдаа хорт хавдар, зүрхний өвчин зэрэг ноцтой өвчин тусч байгаагүй гэнэ. Мөн толгой, нурууны өвдөлт бараг байдаггүй гэж ач охин нь хэлжээ.
Тэр нэг хүүхэд, гурван ач, долоон зээтэй. 54 жил хамт амьдарсан эхнэр нь 1992 онд нас баржээ.
Саяхан түүний 110 насны ойг тэмдэглэхээр гэр бүл, найз нөхөд болон нэгэн цагт ахлагчаар ажиллаж байсан гал унтраах ангийнхан нь галын станц дээр цугларсан байна.
УРТ НАСЛАХАД ТУСЛАХ ТҮҮНИЙ ЗӨВЛӨГӨӨ
Дуртай зүйлээ хийж цагийг өнгөрөө
Дрансфилд орон нутгийн сайн дурын гал унтраах ангид 80 гаруй жил ажиллаж, хэсэг хугацаанд даргаар нь ажиллаж байсан. Амьдралд танд юу аз жаргал өгч, урагшлуулсан бэ гэж асуухад тэр эргэлзэх зүйлгүйгээр “Гал унтраах анги. Тэнд би маш олон найзтай болсон” гэж хариулжээ. Эхнэр нь нас барсны дараа ч тэр өдөр бүр 15:00–17:00 цагийн хооронд галын станц дээр очиж, ахмад нөхөдтэйгөө сууж ярилцдаг байсан гэнэ.
Сүү тогтол уух нь биеийг тэнхрүүлдэг
Тэр 8-р ангиа төгсөөд 15 настайдаа сүүний фермд ажиллаж эхэлсэн бөгөөд таван жилийн турш сүү тараажээ. Тэр үед хүссэн хэмжээгээрээ сүү уудаг байсан нь эрүүл мэндэд нь их нөлөөлсөн гэж боддог. Ялангуяа 1930-аад оны Их хямралын үед сүү ууж, сайн хооллож чадсан нь амьдралынх нь сайн эхлэл болсон гэж тэр хэлдэг. Өнөөдөр ч тэр өглөөний цайны дараа "Ovaltine" (сүүнд хийж уудаг тэжээллэг нунтаг) уудаг бөгөөд үүнийг урт насалсны нэг нууц гэж үздэг.
Идэвхтэй бай
Тэр туухай өргөж, фитнест явдаггүй байсан ч амьдралынхаа турш хөдөлгөөнтэй байжээ. 21 настайдаа гал унтраах ангид орсноос хойш 40 жилийн турш дуудлага гарах бүрт гүйж гардаг байсан.
Дуртай хоолоо ид
Тэр итали хоол, бургер, салат, сүүн шоколад, амттан зэрэгт дуртай. Өдөр бүр кофе уудаг, хааяа шар айраг уудаг ч бусад архины төрлийн зүйлд дургүй. Тэр ямар нэгэн тусгай “эрүүл хоолны дэглэм” барьж байгаагүй.
Муу зуршлаа хэзээ ч орхиж болно
50 насандаа гал сөнөөгч нэгэн найзаасаа тамхи авч татаж эхэлсэн ч 20 жилийн дараа гэнэт больжээ. “Нэг л өдөр "Би тамхи татахаа болилоо" гэж хэлээд л тамхиа хаясан. Тэгээд хэзээ ч дахин татаагүй” гэж ач охин нь хэлэв.
Эерэг бай
Дрансфилд өөрийгөө өөдрөг хүн гэж үздэг. “Хүмүүсийг таньж мэдэх, хүмүүсийг хайрлах нь намайг илүү урт наслахад тусалдаг” гэж тэр хэлжээ. “Би үргэлж эерэг боддог. Ямар нэгэн асуудал гарлаа ч өөрөөр бодож үздэггүй" гэжээ.
Эх сурвалж: Today