Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social дээрээ нийтэлсэн, дараа нь устгасан арьс өнгөөр ялгаварласан бичлэгийнхээ төлөө уучлал гуйхыг Бүгд Найрамдах намын зарим удирдагч шаардаж байна.
Трампыг “ширэнгийн хаан”, Ардчилсан намынхныг “The Lion King” киноны дүрүүдтэй зүйрлэсэн зүйл гэж тайлбарласан байна.
Тус бичлэгт Ерөнхийлөгч асан Барак Обама болон тэргүүн хатагтай асан Мишель Обама нарыг горилл сармагчингийн дүрээр харуулсан байна. Тодруулбал, өнгөрөгч пүрэв гаргийн орой оройхон Трамп 2020 оны сонгуулийн талаархи хуйвалдааны онолуудыг дэмжсэн олон бичвэр хуваалцах үеэрээ энэ бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт Барак Обама болон түүний гэргий Мишель нарын царайг бүжиглэж буй сармагчингийн биед эвлүүлсэн хэсэг гарч, ард нь "The Lion Sleeps Tonight” дуу явж байжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Левитт мэдэгдэл хийхдээ энэ бичлэгийг “интернет мем” бөгөөд Трампыг “ширэнгийн хаан”, Ардчилсан намынхныг “The Lion King” киноны дүрүүдтэй зүйрлэсэн зүйл гэж тайлбарласан байна. Гэвч уг Диснейн кинонд горилла гол дүрд гардаггүй.
Левитт мөн хиймэл уур хилэнгээ зогсоож, Америкийн олон нийтэд үнэхээр чухал асуудлын талаар мэдээлэхийг хэвлэлүүдэд уриалсан ч, уг бичлэгийг Трампын Truth Social хуудаснаас аль хэдийнэ устгасан байв.

Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтнууд "CNN"-д хэлэхдээ Цагаан ордны нэг ажилтан андуурч Трампын хаягаар уг постыг нийтэлсэн гэж мэдэгдсэн байна.
Анхны бичлэгт Трампыг арслангаар дүрсэлж, мөн дэд ерөнхийлөгч асан Камала Харрис, Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч Хаким Жеффрис, жүжигчин Вупи Голдберг нарыг зэрлэг амьтдын дүрээр харуулсан байсан гэж Левитт Newsweek-т өгсөн мэдэгдэлдээ тайлбарлажээ.
Мөн Трамп уг бичлэгийг дахин нийтлэхдээ "Dominion" болон "Smartmatic" сонгуулийн машиныг “Сонгуулийг луйвардсан” гэх үндэслэлгүй мэдэгдлийг давтан бичсэн Twitter-ийн постын зургийг мөн хавсаргасан байна.
Эх сурвалж: Forbes