МҮСБХ-ноос санаачилсан Үндэсний цомын аварга шалгаруулах тэмцээнийг үзэх үзэгчид Спортын төв ордонд багтаж ядаж байна.
"TLG13" ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн ширүүхэн өрсөлдөөн өрнөж байна.
Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдоос лигийн зургаан удаагийн аварга, зургаан удаа дэд аварга хүртсэн Т.Түвшинбаяр, Монсоникийн ОУХМ Ц.Баярхүү, лигийн тэргүүн тоглогч Ж.Майбаяр нар аавынхаа нутаг усаар овоглон сагсан бөмбөгийн талбайдаа эргэн ирж үзэгчдийг баярлууллаа.
Архангай аймаг хагас шигшээд үлдэх тулаанаа Төв аймагтаа хийхэд Т.Түвшинбаяр 11 оноог багтаа авчирч онооны самбарт хоёрдугаарт бичигдсэн.
Өнөө цагийн шилдэг тоглогчид Т.Санчир, Б.Билгүүн, Д.Мөнхболд, Т.Ихбаяр, Ц.Азбаяр С.Өрнүүнбилэг, Б.Мөнхболд, М.Дорждагва, М.Отгонмөнх нар төрсөн нутагтаа хүчин зүтгэж лигийн бэлтгэл хэрхэн байгаагаа давхар харуулж байна.
Үндэсний бөхчүүдээс залуу аварга С.Мөнхбат багтаа холбон тоглогчийн байрлалд тоглож үе үехэн довтолж холын зайн шидэлтийг амжилттай болгож багтаа чухал оноо авчирч байсан.
Оюутан ахуйдаа дээд лигийн "Генералууд" багт хүчин зүтгэж, сагсан бөмбөгийн Спортын мастер цолны болзол хангасан Д.Ганхуяг арслан, Б.Батмөнх заан, М.Баяржавхлан гарьд, энэ жилийн баяр наадмын гол баатар Н.Батзаяа харцага нар нутаг усныхаа залуучуудыг ахлан энэхүү тэмцээнд өрсөлдөж байна.
"ТВ коктейл" хамтлагийн жүжигчин МУСТА Э.Цолмонбаяр, олимп, дэлхийн медальтан Х.Цагаанбаатар, ой тогтоолтын гайхамшгийг дэлхийд гайхуулж буй Х.Хатанбаатар, "Женко" группийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын олны танил эрхмүүд Үндэсний цомд багтаа хүчин зүтгэж байна.