Ижил овогтнуудаас төрсөн хүүхдэд нийгмийн халамж үзүүлэхгүй гэсэн журам хүртэл бий
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс монголчуудын цус ойртолтын талаар судалгаа хийсэн. Судалгааны дүнг өнгөрсөн зургадугаар сард танилцуулсан нь тухайн үедээ л олныг цочроож байв. Учир нь нэг сумын цөөн хэдэн багийн хүн амын 85.4 хувь нь өөр хоорондоо гэр бүл болдог нь тогтоогдсонд байгаа юм. Тэр хэрээр хөдөөд цус ойртолт ихэсч, элдэв согогтой хүүхэд төрөх магадлал нэмэгдэнэ гэсэн үг.
Уг нь монголчууд цус ойртолтын хор уршгийг маш сайн мэддэг, үүнээс сэргийлж чаддаг агуу уламжлалтай ард түмэн. Үүний баталгаа нь айл өрх бүр ургийн бичиг хөтөлж, овог хэрэглэж ирсэн баримт юм. Бүр Хүннүгийн үед айл өрх бүр тусдаа овогтой байсныг эрдэмтэд тогтоосон баримт бий. “Овог бол хүмүүсийг хооронд нь ялгах тэмдэг. Монголд 1200 орчим овог бүртгэгдсэн байдаг. Гэвч 1923 онд Засгийн газрын тогтоолоор овог хэрэглэхийг хориглож, оронд нь эцгийн нэрийг хэрэглэж байхаар болсон.
Нэг багийн хүн амын 85 хувв нь өөр хоорондоо гэр бүл болж байна
Үүнийг тухайн үед сэхээтнүүд нэлээд эсэргүүцсэн ч харамсалтай нь амжилтад хүрээгүй. Овог бол ургийн бичиг хөтлөхөд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, ижил овогтой буюу мах, цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо сууж болохгүй гэсэн үг. Тэр ч байтугай удмын өвчинтэй хүмүүсийг ургийн бичигт нь тэмдэглэдэг байв. 1918 онд Монголд хүн амын тооллого явуулахад ард иргэдийн 90 гаруй хувь нь овгоо мэддэг байжээ. Үүнээс хойш тасарсаар сүүлдээ овгоо мэддэг хүнгүй шахам болсон. Эндээс цусан төрөл ойртох хэцүү зүйл гарч ирж байгаа юм. Мэдэхгүй учраас цусан төрлийн хүнтэйгээ гэрлэх нь аргагүй шүү дээ” хэмээн шинжлэх ухааны доктор, профессор А.Очир тайлбарлав.
Бид удам судар, овгоо мартаж дал гаруй жил явсны эцэст алдаагаа ухаарч, эргэн залруулсан нь сайн хэрэг. Тухайлбал, эрдэмтдийн санал санаачилгын дүнд төр засгийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авч, улмаар Ерөнхийлөгч П.Очирбат 1992 онд “Монголчууд овгоо хэрэглэж, ургийн бичгээ хөтөлж эхлэх ёстой” гэсэн агуулга бүхий зарлиг гаргасан нь үүний эхлэл байв. Ингээд 2000 оны үед бид иргэний үнэмлэх дээрээ ургийн овгоо бичдэг болсон. Гэвч алдаа дутагдалтай зүйл их байлаа. Тодруулбал, монгол цустай бүхэн Чингис хааны удам болох гээд Боржигон овог авахаар хошуурсан нь дээрх санаачилгын утга учрыг алдагдуулж орхисон юм. Улсаар дүүрэн Боржигон овогтнууд байвал ижил овогтой хүмүүс өөр хоорондоо гэрлэж болохгүй гэсэн ёс алдагдаж таарна. Үр дүнд нь удам судраа мэдэхгүй залуус ураг төрөлтэйгөө гэр бүл болж, цус ойртох аюул улам бүр ойртоно.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаанаас дахин эш татъя. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж хуваадаг юм байна. Цусан төрлийн улс шууд цус ойртолт болдог бол нэг нутаг усныхан хоорондоо гэрлэх нь алсуур цус ойртолт болдог аж. Монголчуудын хувьд нийт цус ойртолтын 97.24 хувийг шууд цус ойртолтын хэлбэр эзэлдэг гэсэн таагүй судалгаа анхаарал татлаа.
Дээхнэ үед засаг захиргааны нэгж өнөөгийнх шиг олон жижиг хэсэгт хуваагддаггүй байв. Улс бүхэлдээ дөрвөн том аймагт хуваагдаж, үүнийгээ дагаад цус ойртох явдал бараг гардаггүй байжээ. Гэтэл одоо Монгол Улс 21 аймаг, 330 сумд хуваагдаж байна. Сумд нь дотроо баг гээд салаад явчихна. Тэгээд нэг багийн хүн амын 85 хувь нь өөр хоорондоо гэр бүл болж байна гээд бодохоор цус ойртолт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрчээ хэмээн дүгнэх бүрэн боломж бий.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан тоо баримтад дурдсанаар өдгөө монголчууд 92 мянга орчим ургийн овог хэрэглэж байна. Нийт иргэдийн 20 гаруй хувь буюу 615 мянга нь Боржигон овог авчээ. Таван хүн тутмын нэг нь ийм овогтой гэсэн үг. Харин тэд өөр хоорондоо гэр бүл болдоггүй гэж бодохгүй байна. Ингэхээр л ургийн овгийн ач холбогдол үгүй болоод байгаа юм. Магадгүй тухайн үед иргэд ургийн овог сэргээхийн ач холбогдлыг гүйцэд ойлгоогүйн улмаас бөөнөөрөө Боржигон овог руу хошуурах үндэс болсон болов уу.
Сагсан бөмбөгийн гавьяат тамирчин Ц.Шаравжамц нэгэн ярилцлагадаа “Манайх удам судраа хөөж үзвэл яах аргагүй Боржигон овгийнхон. Гэтэл хүн бүр Боржигон болох гээд улайраад байхаар нь аав зөрөөд Гозгорынхон гэдэг овог авсан” хэмээн өгүүлжээ. Монголын хамгийн өндөр гэр бүлийнхэн ийм овог авахаас ч яахав. Түүнчлэн Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийнх Хүчтэн овогтой. Хоёр хүү нь үндэсний болоод сүмо бөхөөр аварга цол хүртсэн гэр бүлд хамгийн тохирсон овог. Зүй нь иргэд энэ мэтээр Боржигоноос аль болох татгалзаж, шинэ овог үүсгэсэн бол энэ нь бидний ирээдүйд тун ч хэрэгтэй байлаа.
Монголчуудын таван хүн тутмын нэг нь Боржигон овогтой байгаа нь сайны дохио биш
Овгоо мэдэхгүй төөрч, будилж яваа энэ байдал зөвхөн Монголд л байгаа болов уу. Бусад улс оронд бол олон зуун жилийн турш гэр бүлийн овгоо хадгалсаар ирсэн. Оросууд XIX зуунд тариачдаа овогжуулсан бол Европт энэ уламжлал бүр эртнийх. БНСУ гэхэд ижил овогтой хүмүүсээс гарсан хүүхдэд нийгмийн халамж үзүүлэхгүй гэсэн журам хүртэл бий. Тэд ургийн овогтоо ингэж их анхаарал тавьж байна. Гэтэл монголчуудын таван хүн тутмын нэг нь нэг овогтой байгаа нь яавч сайны дохио биш. Одоо хүн амын 20 гаруй хувийг эзэлж байгаа Боржигон овгийнхон жил ирэх тусам нэмэгдэх нь тодорхой биз ээ.
Магадгүй зуун жилийн дараа монголчуудын тал хувь нь Боржигон овогтой болохыг судлаачид үгүйсгэхгүй байна. Угтаа бол ургийн овгоос үүдэлтэй үл үзэгдэх эрсдэл энэ юм. Чухам энэ цагт ургийн бичгээ эргэн сэргээх гэсэн эрдэмтдийн зорилго талаар болж, Монгол Улс ураг төрлөө мэдэхгүй хүмүүсээр дүүрэх аюул бий. Санаснаар болдог бол Боржигонуудыг цөөлж, ургийн овгийг жинхэнэ утгаар нь дахин шинэчлэх аян өрнүүлэхсэн. Энэ дашрамд иргэн хүн ургийн овгоо нэг удаа өөрчилж болох дүрэм байдгийг сануулъя.
Г.Баярсайхан