Хүмүүс бид хөдлөх дуртай. Дөнгөж мөлхөж сурсан хүүхэд, удалгүй алхаж сурахыг хүснэ. Алхаж сурсан бол гүйхийг хүсэж таарна. Ингээд уралдана. Эцэст нь 3,2 секундэд 100км/цаг хурдалдаг машин авч, түүгээрээ давхихыг хүсдэг. Магадгүй зарим нь тийрэлтэт онгоцоор нисэх хүсэлтэй.
Тийм ч учраас хязгааргүй энэ их хүслийн үр дүнд технологи хурдацтай хөгжиж, ойрын хэдэн жилд машинууд өөрсдийгөө жолооддог болох гэж байна. Өнөөдөр зарим машинууд өөрсдөө зогсоолд орж чаддаг болсон гэх мэт нь зүгээр л асар төвөгтэй ирээдүйн системийн дөнгөж эхлэл юм.
Мэдээлэлд суурилсан машинууд
Хот төлөвлөлт гэдэг амаргүй зүйл. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон шинэ зүйлс нэмэгдэж байна. Учир нь их хотын агаарын бохирдол, замын түгжрэл гэдэг хаа сайгүй толгойны өвчин болжээ.
Тийм ч учраас 2020 он гэхэд зам дээр явж байгаа машинуудын дийлэнх нь өндөр хурдны, үүлэн тооцоололд суурилсан сүлжээнд холбогдсон технологийг ашигладаг болох төлөв байна.
Хүн ам шигүү суурьшсан байх тусмаа нэг цагт, нэг чиглэлд явдаг хүмүүсийн тоо тэр хэрээр нэмэгдэнэ
Үүний ачаар машинууд хотын агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг багасгах ажлыг өөрсдөө хийх бөгөөд ослын тоог бууруулж дээрээс нь хүмүүсийн бухимдал багасах сайн талтай юм.
Сүлжээнд холбогдсон машинууд интернетээс яг одоо явж байгаа чиглэлд нь замын түгжрэл ямар байгаа гэдгийг мэдэж, цаг агаарын нөхцөл тааруу, зам засварын ажил хийж байгаа эсэх, бүр осол гарсан үгүйг ч мэддэг болно.
Магадгүй таны машин юу нь эвдрэх гэж байгаа эсэхийг, мотор доголдох гэж буй зэргийг өөрөө хэлдэг болно гэхээр сонирхолтой санагдаж болох юм. Бүр сонирхолтой нь таны машин ажил, гэр, замын гэрлэн дохио гээд бүх зүйлтэй холбогдоно.
Үүний ачаар та гэрээсээ гараад явахад ямар хурдаар явбал зөвхөн ногоон гэрлээр явсаар байгаад ажил дээрээ очихыг машин тооцоолж, хурдаа тохируулна. Гэрийнхээ гэрлийг унтраахаа мартаад гараад явсан байхад гэрэл унтраах тушаалыг машин өгнө.
Машинд суух үед таны дуртай хамтлагийн дууг тоглуулж эхэлнэ. Ажил дээрээ ямар нэг зүйлээ мартсан бол сануулна гэх мэтээр бараг л “хүн” шиг болно.
Энэ бүхнийг хийхийн тулд хоёр технологийг сайтар хөгжүүлэх шаардлагатай. Нэг нь “Машин машинтайгаа харилцах технологи буюу V2V”, нөгөө нь “Машин дэд бүтэцтэй харилцах технологи буюу V2I” юм.
Нью Йорк хотод яг үүний эхлэл болсон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжид 10000 гаруй тээврийн хэрэгслийг холбосон технологи хөгжүүлнэ. Үүнд такси, автобус, түгээлтийн машинууд зэрэг багтах аж.
Ийм технологийг нэвтрүүлсний ачаар машинууд өөрийн ойр орчимд яваа автомашин, тээврийн хэрэгслийн мэдээллийг хоорондоо солилцож, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаас эхлээд авто ослын тоог 80 хувиар бууруулна гэж тооцоолжээ.
АНУ-ын Вайоминг мужид ч энэ технологийг нэвтрүүлж бүс нутгийн замын түгжрэлийг бууруулахаар зорьж байгаа юм байна.
2012 онд АНУ-д жолоодлогын аюулгүй байдлыг сайжруулах үүднээс V2V технологид суурилсан 2700 гаруй автомашиныг Мичиган мужид туршжээ. Эдгээр машинууд дэвшилтэт технологид суурилсан сүлжээний ачаар жолооч нарт ослоос сэргийлэхийг сануулж, урд нь явж байгаа машин тоормос гишгэж байгаа эсэхийг, улаан гэрэл зөрчих магадлал өндөр байгаа зэргийг сануулж байсан аж.
Хэдийгээр ойрын ирээдүйдээ автомашин голлох тээврийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэх боловч холбогдсон тээврийн хэрэгслийн технологийг автобус, ачааны тэрэг, мотоцикл тэр бүү хэл дугуйнд хүртэл ашиглаж болох юм.
Ингэж хөгжсөөр сүүлдээ V2V болон V2I технологийн хөгжил сайжирч, их хотын иргэд унаагаа хуваалцах нөхцөл бүрдэх аж. Хүн ам шигүү суурьшсан байх тусмаа нэг цагт, нэг чиглэлд явдаг хүмүүсийн тоо тэр хэрээр нэмэгдэнэ.
100 хүн байна гэж таамаглахад тэдний 20 нь орой бүр ганцаараа машинаараа харьдаг байж болох. Үлдсэн хүмүүс нь алхдаг, автобусанд суудаг, такси барьдаг гэх мэтээр бүгд л яаж ийгээд гэртээ харина.
Харин унаагаа хуваалцах гэдэг зүйл бий болсноор орой бүр ганцаараа харьдаг байсан хүмүүс дахиад дөрвөн хүн машиндаа суулгаад явдаг болох гэх мэтээр түгжрэл, хүлэмжийн хийг бууруулах сайн талтай юм.
Өөрийгөө жолооддог машинууд
Өөрийгөө жолооддог, өөрөө зогсоолд зогсдог, өөрөө ослоос сэргийлдэг гээд бүхнийг өөрөө хийж чаддаг машин, автобус гэдэг ирээдүйн тээврийн хэрэгслийн чиг хандлага юм.
Ихэнх машинууд өдрийн 90 орчим хувийг таны ажлын гадна, эсвэл гэрийн гадна дэмий зогсож өнгөрүүлдэг болсон
Ийм технологид суурилсан машин хүнээс илүү хурдан сэтгэнэ, тэр хэрээрээ илүү ухаантай. Учир нь өөрийгөө жолооддог машин архи ууж, согтуугаар явахгүй, жолооны хүрдний ард унтахгүй. Харин явган зорчигчдод илүү аюулгүй, дотроо сууж яваа эзнийгээ хүрэх газарт нь хамгийн хурдан, хамгийн аюулгүй хүргэх тээврийн хэрэгсэл болох юм.
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд хэд хэдэн технологийн компани, автомашин үйлдвэрлэгчид өөрийгөө жолооддог машинуудыг хөгжүүлж, туршиж, зарим нэг нь бүр хэрэглэгчдэд сонирхолтой горимыг санал болгож эхэлжээ.
Эдгээр компаниуд 2020 он гэхэд туршилтаа дуусгаад, хэрэглэгчдийн гарт “жинхэнэ” өөрийгөө жолооддог машин хүргэхээр төлөвлөж байгаа билээ. Машинууд ухаантай болохын хэрээр зам дээр явах машины тоо цөөрнө гэж тэд таамаглаж байгаа.
Учир нь өнөөдөр их хотод машин хөлөглөнө гэдэг зогсоол хайж олох, түгжрэлд зогсох, жолоочийг бухимдуулах зэргээр маш олон асуудлыг араасаа дагуулдаг болжээ. Тэрчлэн ихэнх машинууд өдрийн 90 орчим хувийг таны ажлын гадна, эсвэл гэрийн гадна дэмий зогсож өнгөрүүлдэг болсон.
Гэтэл тэр дэмий зогсох хугацаандаа өөр хэрэгтэй нэгнийг нь ажилд нь хүргэж, такси, нийтийн тээврийн хэрэгслийн тоог бууруулах зэргээр хотын машиныг үнэмлэхүй цөөлөх боломж бий.
Хамгийн чухал нь анх тансаглал байсан машин өнөөдөр хэрэгцээ болсон явдлыг зогсоох юм. Юу гэхээр машин эзэмшинэ гэдэг хувь хэрэглэгчийн шаардлага биш сонголтод үндэслэдэг болох нөхцөл бүрдэнэ.
Шинэ төрлийн хөдөлгүүр
Шатдаг түлшний хэрэглээ автомашины үйлдвэрлэлд нэгэн зууныг элээжээ. Энэ төрлийн түлшээр ажилладаг машин орчныг бохирдуулдаг, үр ашиггүй, дахин сэргээх боломжгүй эрчим хүчээр урагш явдаг.
“Ө”-гөөр эхэлсэн машинууд, тээврийн хэрэгслийн эрин ирж байна, зүгээр ч нэг алхаад биш харин 3,2 секундэд 100 км/цаг хурдалдаг машинуудтай адил өндөр хурдаар ирж байна
Дэлхийн хамгийн том газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч компаниуд өнөөдрийн хэрэглээгээр тооцож үзвэл 50 жилийн дараа гэхэд нөөц дуусах тухай өгүүлжээ.
Учир нь зөвхөн газрын тосоор явдаг байсан машинууд байгалийн хий ашиглах болж хэсэг амьсгаа авах боломж бий болгосон хэдий ч цахилгаан хөдөлгүүр гэдэг дараа үеийн, шинэ цагийн автомашины эрчим хүчний эх үүсвэр болох ёстой талаар судлаачид хэлж байна.
Гэвч өнөөдөр ихэнх цахилгаан хөдөлгүүр хүнд жинтэй, үнэтэй, цэнэглэхийн тулд их хугацаа зарцуулдаг, бүтэн цэнэгээрээ дээд тал нь 450 орчим километр явдаг зэрэг нь хэрэглээнд нэвтрүүлэхэд тийм ч хангалттай үзүүлэлт биш юм.
Энэ салбарт өнөөдөр хамгийн амжилттай яваа нь Tesla бөгөөд Faraday Future гэдэг компани тэдний араас гарч ирж байна. Гэвч дээрх үзүүлэлтүүд бүгд Tesla-ийн хамгийн сайн технологи гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр дахиад хугацаа хэрэгтэй юм.
Үүнээс гадна ус төрөгчөөр ажилладаг автомашины технологи бас л хүчээ авч магадгүй болжээ. Ийм төрлийн хөдөлгүүр байгаль орчинд хор хөнөөлгүй, ус төрөгчийн тусламжтай цахилгаан эрчим хүч үүсгэдэг.
Гэвч мөн л цахилгаан машины адил хол зам туулж чадахгүй, дахин цэнэглэх цэг хангалтгүй гэх мэт дутагдал одоо ч байгаа хэвээр. Өөр хоорондоо холбогдсон машинуудаас эхлээд, өөрсдийгөө жолооддог, өөр төрлийн эрчим хүчний эх үүсвэр бүхий “Ө”-гөөр эхэлсэн машинууд, тээврийн хэрэгслийн эрин ирж байна, зүгээр ч нэг алхаад биш харин 3,2 секундэд 100 км/цаг хурдалдаг машинуудтай адил өндөр хурдаар ирж байна.
Эх сурвалж: WIRED