gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гадаад худалдаа ашигтай гарсан, гэвч...

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2015-08-12
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
Нийгэм
2015-08-12
Гадаад худалдаа ашигтай гарсан, гэвч...

Гадаад худалдааны тэнцэл дахин ашигтай гарлаа гэх мэдээг Үндэсний статистикийн хорооноос урьдчилсан байдлаар танилцуулав. Тодруулбал, энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын экспорт импортоос 604 сая ам.доллараар давсан гэнэ. Гэхдээ энэ нь алгаа таших, эерэг мэдээлэл мөн үү?

ЭКСПОРЫН “ГОЁ” ТООНУУДЫГ АРД

Тоон дүн эш татвал, “гоё” тоонууд хөвөрсөөр л байна. Тухайлбал, газрын тосны экспорт 4.5 сая баррельд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.1 хувиар өссөн дүн гэнэ. Бүтээгдэхүүний гарц нэмэгдсэн сайн мэдээ шүү дээ. Тэгтэл дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны ханш өмнөх онтой харьцуулахад 50 гаруй хувиар унажээ.

Түүнчлэн, алтны экспорт 46 хувиар өссөн нь дээрх тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн гэнэ. Үүний эсрэг талд, алтны үнэ ч “уулын уруу жирийснийг” бид мэдээлсэн билээ. Зэсийн экспорт ч под хийгээд өссөн гэнэ. Ойлгомжтой л доо.

-Манай улсын импорт өмнөх онтой харьцуулахад 30 хувиар буурсан-

“Оюутолгой”-н үйлдвэрлэл эрчимжиж буйтай холбоотойгоор бүтээгдэхүүний гарц өсөхийг оны эхэнд л шинжээчид тайлбарласан. Тэгэхдээ тэд ханш ингэтэл уруудна гэж тооцоогүй.

Бид 600 сая ам.доллартай харагдаж байгаа ч өмнө нь байсантай харьцуулахад даанч бага тоо

Хамгийн сэтгэл гонсоймоор нь, дээрх тоон дүнгүүд манай гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа гэх үгний цаана орших эерэг мэдээллүүд гээд боддоо. Ухаандаа эрдсийн бүтээгдэхүүнүүдийн үнэ 50 гаруй хувиар буурахад, бидний экспортын хэмжээ 19-46 хувиар өсжээ. Энэ нь ашигтай гэх үгийн гол зангилаа гээд бодоход эерэг мэдээлэл биш бололтой.

Тэгвэл, сөрөг тоон мэдээллээс эш татахад, төмрийн хүдэр болоод нүүрсний экспортын хэмжээ 13-20 хувиар буурчээ. Ханш нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөн л 50 гаруй хувиар буурсан дээрх хоёр бүтээгдэхүүн хамт зарагдах тавилантай. Учир нь гангийн үйлдвэрүүд төмрийн хүдрээс төмөр гаргаж авахын тулд нүүрсний коксыг ашигладаг шүү дээ. Тиймээс ч үнэ болоод тоо хэмжээний бууралт цугтаа байгаа юм. Нэгэнт түүхий эд нийтлэлийн сэдэв биш учраас нуршилгүй ингээд орхиё.

ИМПОРТООР “НОЁН НОГООН”-Ы ХЭМЖЭЭГ ТООЦОХ НЬ

Одоо импортын тааруухан мэдээллийг танд сонирхуулъя. Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсын импорт өмнөх онтой харьцуулахад 30 хувиар буурсан гэнэ. Үүнийг задалж харахад, 426 сая ам.долларын машин тоног төхөөрөмж, 239 сая ам.долларын тээврийн хэрэгсэл импортолжээ. Өмнөх оны мөн үеэс мөн л буурсан дүн.

Импорт хумигдахын хэрээр гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч буйг Үндэсний статистикийн хороо онцолж байгаа. Эдийн засгийн онолын үүднээс үзвэл импорт буурах шиг сайн үзүүлэлт байхгүй байх. Тэгтэл үүний эсрэг талд яагаад импорт буурсан бэ гэх асуулт урган гарч ирнэ.

Тухайлбал, бид нэгэнт машин тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэдэггүй. Орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй нөхцөлд импорт буурч байгаагаас харахад, монголчууд ам.долларгүй болсныг төвөггүй ойлгож болно. Үйлдвэрлэл цэцэглээгүй энэ үед бидний импорт, экспортоосоо буурах нь ердөө л “ядуурч” байгаагийн нотолгоо шүү дээ.

Эцэст нь, өнгөрсөн долоон сарын хугацаанд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа. Энэ нь манай эдийн засаг хэрхэн хумигдаж байгааг харуулна. Өөрөөр хэлбэл, өдгөө бид 600 сая ам.доллартай харагдах боловч, өмнө нь хэчнээн “ногоон”-той байснаа бодоход даанч бага тоо. Түүх сөхөж харвал, 2013 оны эцэст манай гадаад худалдааны тэнцэл 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь төдий хэмжээний “ногоон” манай эдийн засагт шингээстэй байсныг харуулж байгаа юм. Ингээд бодоход ашиг гэх “гоё” үгний цаана дандаа эерэг мэдээлэл хөвөрдөггүй бололтой.

Э.Хулан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан