Өнөөдөр /2026.03.10/ цаг агаар тогтуун, өдөртөө ихэнх нутгаар дулаан байх ч маргааш буюу гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ гэдгийг цаг агаарын байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, маргаашаас нийт нутгийг хамарч нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи салхилна. Улмаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурах төлөвтэй байгаа аж.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.