Монгол, Японы статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга Д.Лхамсүрэнгээр ахлуулсан төлөөлөгчид Япон Улсад ажиллаж байна.
Энэ үеэр тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны Олон улсын сургалтын хамтын ажиллагаа хариуцсан захирал Ямасаки Минорүд Монгол Улсын статистикийн системийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хүндэт өргөмжлөл” гардуулжээ.
Ноён Ямасаки Минорү нь НҮБ-ын Ази, Номхон далайн статистикийн институтийг Япон талаас хариуцан ажиллаж ирсэн бөгөөд тус институтээс зохион байгуулдаг богино, дунд хугацааны сургалтад 1991 оноос хойш манай улсын 900 орчим албан хаагч хамрагдаж, мэргэжил, ур чадвараа дээшлүүлсэн аж.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа 2025 оноос НҮБ-ын Ази, Номхон далайн статистикийн институтийн Удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байгаа буй юм.
Эх сурвалж: ҮСХ