Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон байлдааны хөлөг онгоцоо Газар дундын болон Улаан тэнгист байршуулна гэв.
Зорилго нь хамгаалалтын дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ төлөвлөгөө худалдааны онгоцнуудыг дэмжихийн тулд Ормузын хоолойг ч хамарч болно гэжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Киприйн Ерөнхийлөгч, Грекийн Ерөнхий сайд нартай Кипрт уулзсан. Уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ "Газар дундын тэнгисийн зүүн хэсэг болон Улаан тэнгист аюулгүй байдлыг хангахын тулд бид харуулын хоёр хөлөг онгоц хуваарилна. Мөн байлдааны найм, онгоц тээвэрлэгч хөлөг онгоц болон хоёр нисдэг тэргээ дээрх бүсэд байршуулна. Энэ төлөвлөгөөнд бид Европын болон Европын гаднах улсуудтай хамтран бэлдэнэ" гэжээ.
Ираны дайн дуусахад Францын хөлөг онгоцнууд чингэлэг тээврийн усан онгоцнуудыг дагалдан явж, Ормузын хоолойг боломжит, хамгийн богино хугацаанд дахин нээхийг зорьж байна.

АНУ, Израил өнгөрсөн сарын 28-нд Иран руу дайрсны дараа дайн Ойрх Дорнодыг хамарсан юм. Их7-гийн улсуудад газрын тосны үнэ өссөн тул өнөөдөр шуурхай хурал зарлажээ. Их7-гийн Сангийн сайд нар дайны эдийн засагт үзүүлэх нөлөөг хэлэлцэх юм.
Эх сурвалж: BBC