Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон "iToim" агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан билээ.

Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн чиглэлээр 44 сэтгүүлч бүтээлээ ирүүлснээс тэргүүн байрт "90 мянган долларын манипуляц" бүтээлээрээ Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн Хөтөлбөрийн менежер Л.Анударь шалгарлаа. Мөн:
- "Үндэсний тойм" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл "Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд "харанхуй" орно" нийтлэлээрээ 2-р байр,
- "Өнөөдөр" сонины тоймч Ж.Сувдмаа "Хуульгүй томилгоо" бүтээлээрээ 3-р байр эзэллээ.

Нийтлэлч Отгонбаяр сангаас зарласан энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад зорилготой хэмээн зохион байгуулагчид онцлов.