Украины Ерөнхийлөгч Володимор Зеленський, Ираны дронуудыг зогсоохын тулд АНУ биднээс тусламж хүссэн гэв.
Иран Булангийн орнууд руу дроноор дайрсаар байна. Иймд АНУ-ын хүсэлтээр Украин шаардлагатай хэрэгслүүдээр хангаж, мэргэжилтнүүдийн туслалцаа үзүүлэх болжээ. Украины Ерөнхийлөгч АНЭУ, Катар, Бахрейн, Иордан, Кувейтийн удирдлагуудтай санал солилцсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Бүх улсаас ирүүлэх ямар ч төрлийн туслалцааг хүлээн авна" гэжээ.
Орос-Украины дайн дөрвөн жилийн турш үргэлжилж байна. ОХУ Иранд үйлдвэрлэсэн дронууд ашигладаг. Эдгээрийг хэрхэн устгах тал дээр Украинчууд ихээхэн мэргэшсэн тул туршлагаа хуваалцжээ.
Володимор Зеленський өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа "Иран дайн эхэлснээс хойш 800 ширхэг Patriot PAC-3 пуужин ашигласан. Энэ нь бидний дөрвөн жилд ашигласнаас ч их. Би Булангийн орнуудад үзүүлсэн тусламжийнхаа хариуд дрон илрүүлэн дагаж, устгадаг төхөөрөмж хүссэн" гэжээ.
Дроныг радар, хэт ягаан туяа болон радиогийн давтамж ашиглан илрүүлдэг байна. Илрүүлсний дараа дрон болон операторын хоорондох GPS/Glonass дохио, хяналтын холбоог тасалж, дроныг удирдлагагүй болгодог аж. Үүнийг зөөлөн устгал гэдэг бол дроныг пуужингаар сөнөөхийг хатуу утсгал гэж нэрлэдэг.
Эх сурвалж: BBC