Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан “Эрүүл эмэгтэй” мэдээлэл хүргэх уулзалтад анагаах ухааны доктор, дэд профессор Б.Жаргалсайхан, эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Атарцэцэг нар оролцож өнөөгийн нийгэмд тулгамдаж буй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг бодит тоо баримтаар хөндсөн юм.
ДЭМБ-ын тодорхойлсноор ямар нэг өвчин эмгэггүй, сэтгэл зүй, нийгмийн хувьд бүх зүйл нь эрүүл сайн сайхан байгаа эмэгтэйг "эрүүл эмэгтэй" гэж хэлдэг аж.
Харин Б.Жаргалсайхан эмч энэ тодорхойлолтыг гүнзгийрүүлж, гэр бүлийн харилцаа, хувь хүний эрүүл мэндийн мэдлэг, хамт олны тусламж дэмжлэг эрүүл эмэгтэйг цогцлооно гэлээ. Тэгвэл эрүүл эмэгтэй байх суурь нь өсвөр наснаас нь бүрэлддэг байна.
Гэтэл Монгол улсын хэмжээнд жилдээ 3000-4000 өсвөр насны охид жирэмсэлж, зөвхөн улсын эмнэлэгт бүртгэлтэй үр хөндөлтийн тоо 1200-1500-д хэлбэлзэж байна. Нийт үр хөндөлтийн 60-70 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт төрөлтийн тоо нийслэл хоттой харьцуулахад 1.5-2 дахин их байна.
Үүнд нийгэм эдийн засгийн үзүүлэлт, Улаанбаатар хотын өсвөр үеийнхэн мэдээлэлтэй харьцангуй ойр байгааг харуулж буй. Хөдөө орон нутагт мэдээлэл гэрлийн хурд шиг тархаж, арга буюу охид сургууль завсардахад хүрдэг байна.
Мөн 15-с доош насны охидын жирэмслэлт нэмэгдэж, жилдээ 500-600 охид хүчирхийллийн улмаас жирэмсэлж, халдагч этгээдийн 82 хувь нь ойрын хүмүүс байгааг АУ-ны доктор Б.Жаргалсайхан илтгэлдээ дурдсан юм.
ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ДУНД ЖИРЭМСЛЭЛТ ЯАГААД ИЙМ ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА ВЭ?
Мэргэжлийн эмч үүнийг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлалаа. Нэгдүгээрт, бэлгийн боловсролын мэдлэг нийтээрээ маш дутмаг байна. Сургуульд эрүүл мэндийн хичээл ордог ч өгч буй мэдээлэл нь шинжлэх ухаанч бус, ангийн багш эсвэл биеийн тамирын багш нар тухайн цагийг өөр хичээлээр орлуулж заах тохиолдол түгээмэл байна. Мөн "хүн биед чинь зөвшөөрөлгүй хүрч болохгүй, "өөрийгөө хамгаалах ёстой" гэх сэтгэхүйг хүүхдэд багаас нь суулгадаггүй.
Хоёрдугаарт, жирэмснээс хамгаалах хэрэгслийн хүртээмж хангалтгүй байна. 2010 он хүртэл НҮБ-ын Хүн амын сангаас жирэмснээс хамгаалах эм, бэлдмэлийг үнэгүй олгодог байсан ч зардаг болсноос хойш хүртээмж нь эрс буурчээ. Түүнчлэн өсвөр үеийнхэн эмийн сангаас хамгаалалтын хэрэгсэл авахаас ичиж эмээдэг, эмийн санчийн зохимжгүй хандлага ч таагүй байдал үүсгэдэг. Төлбөрийн хувьд ч санхүүгийн хараат хүүхдүүдэд үнэтэй тусдаг.
Гуравдугаарт, эцэг эхчүүд өөрсдөө бэлгийн боловсрол муутай тул хүүхэдтэйгээ хэрхэн ярилцахаа мэддэггүй. "Ээж ээ, би хаанаас төрсөн юм бэ?" гэж асуухад "миний хүйснээс" гэж төөрөгдүүлэх жишээтэй. Гэтэл үнэндээ бодит байдлыг учирлаж хэлэх нь чухал юм.Цаашлаад улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоо сул байгаа нь асуудлыг даамжруулж байна.
ӨСВӨР НАСАНДАА ТӨРӨХ, ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТЭЭС БОЛЖ ҮР ХӨНДҮҮЛЭХ НЬ ЯМАР ЭРСДЭЛТЭЙ ВЭ?
Хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндөлт хийлгэвэл умайн салст вирус үүсэх, биеийн юмны мөчлөг алдагдах, умайн хоргүй хавдар үүсэх зэрэг олон өвчний эрсдлийг дагуулдаг аж. Өсвөр үеийнхний бие махбодын хөгжил дутмаг байгаа учир ихэнх нь хагалгаагаар төрдөг. ДЭМБ-ын тогтоосноор хийсвэр хагалгаан нь эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул дэлхий нийтээр хийсвэр хагалгаанаас татгалзах болжээ.
Өсвөр насны охидын жирэмслэлтийг бууруулахын тулд асуудлыг зөвхөн багш, эмчид даатгалгүйгээр үндсэн дөрвөн тулгуурт (эрүүл мэнд, хувь хүн, гэр бүл, хууль эрх зүй) бодлогыг 3-6 наснаас эхлэн хэрэгжүүлэх ёстойг тэрээр мөн онцоллоо.
Олон улсын туршлагаас үзвэл, Голланд улсад цэцэрлэгийн наснаас нь эрэгтэй, эмэгтэй хүний анатомийг заадаг. Англи улс сүүлийн жилүүдэд өсвөр үеийн төрөлтийг 50 хувь бууруулж чадсан. Үүний тулд бүс нутгийн түвшинд тэтгэвэрт гарсан ахмадуудаас бүрдсэн сайн дурын багууд ажиллуулж, хүүхдүүдэд "дотуур хувцасны дүрэм" буюу биеийн халдашгүй байдлыг зааж хэвшүүлжээ.
Энэ тогтолцоог хэрэгжүүлж, сумдын эмнэлэгт өсвөр үеийн кабинетын үйл ажиллагааг сайжруулж, нууцлалыг чанд хадгалдаг тогтолцоонд шилжих нь зүйтэй. Мөн жирэмснээс хамгаалах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлж, Эрүүл мэндийн даатгалд хамруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүд өсвөр үеийнхэнд нээлттэй, хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх нь хамгийн зөв шийдэл болохыг Анагаах ухааны доктор Б.Жаргалсайхан хэлэв.
БЭЛГИЙН БОЛОВСРОЛ ДУТМАГ БАЙХ НЬ ИРЭЭДҮЙД ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ?

Бэлгийн боловсрол болон эрүүл мэндийн мэдлэг дутмаг байгаагийн хамгийн хүнд хор уршиг нь эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлөөр илэрч байна. Б.Атарцэцэг эмчийн онцолсон тоо баримтаас үзвэл, 2024 онд Монгол Улсад хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 4084 нь эмэгтэйчүүд байна.
Ялангуяа умайн хүзүүний хорт хавдар нь монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилох хорт хавдрын хоёрдугаарт бичигддэг. 2024 онд л гэхэд элэгний хорт хавдраар 722, ходоодоор 213 эмэгтэй нас барсан бол умайн хүзүүний хавдраар 153 эмэгтэй алтан амиа алджээ. Энэхүү аймшигт тоог багцалж үзвэл хоёр хоног тутамд нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна.
Умайн хүзүүний хорт хавдрын 80-90 хувь нь Хүний папиллома вирусээс (HPV) үүсдэг. Энэхүү вирус нь ердөө 55 нанометр хэмжээтэй, 100 гаруй төрлийн хэв шинжтэй бөгөөд үүнээс 16, 18 дугаар хэв шинж нь хавдрын гол шалтгаан болдог аж. Түүнчлэн энэ вирус нь зөвхөн умайн хүзүү гэлтгүй үтрээ, гадна бэлэг эрхтэн, тэр байтугай амны хөндий, залгиурын хавдрыг үүсгэх эрсдэлтэйг мэргэжлийн эмч анхаарууллаа.
Хамгийн харамсалтай нь, энэхүү өвчин нь эрт илрүүлэгт хамрагдвал бүрэн эдгэрэх боломжтой байтал нийт тохиолдлын 30-40 хувь нь эцсийн шатандаа оношлогдож байна. Тухайлбал, 2025 онд 427 хүн өвчилснөөс ердөө 78 нь л эрт илрүүлгээр оношлогдож, бусад нь өвчин хүндэрч зовуурь илэрснээр эмнэлэгт ханджээ.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ганц арга бол вакцинжуулалтад хамрагдах юм. Тэр дундаа 11 насны бүх хүүхдүүдийг товлолт дархлаажуулалтад хамруулснаар папиллома вирусийн халдвар авах эрсдлийг 10 дахин бууруулах юм.
Монгол Улсад хүүхдийг 11 настай буюу 5,6 дугаар ангид нь дархлаажуулбал тохиромжтой нас гэдгийг тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл 11,12,13,14 настай хүүхдүүд үнэ төлбөргүйгээр уг товлолт вакциндаа хамрагдаж болно. Харин 15 болон түүнээс дээш насныхан сайн дурын дархлаажуулалтад хамрагдах буюу иргэн өөрөө төлбөрөө төлж ХӨСҮТ болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийлгэх боломжтой аж.