gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Гантулга: Евразийн хэлэлцээрээр цөцгий, цөцгийн тос, аарц, ааруулаа ОХУ-д худалдах боломжтой

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-03-14
0
Twitter logo

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээр удахгүй хүчин төгөлдөр болно. Энэ хэлэлцээрийн үр дүнд манай экспорт өсөж, импортын бүтээгдэхүүний үнэ буурах тооцоог хийсэн. 

Манай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ хэлэлцээрт ямар байр суурьтай байгааг "Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгаас тодруулав. Тэрээр Москва хотод болсон, Евразийн эдийн засгийн холбооны бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцсон. Энэ уулзалт УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлалын эхний өдөр болсон юм.  

-Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрээр ОХУ-аас манайд импортлох хүнс, тэр дундаа сүү, тараг, иогурт өсөх хандлагатай талаар МУИС-ийн багш нар судалгаандаа онцолсон. Та бүхэн дотоод зах зээлээ хэрхэн хамгаалах вэ?
-Татваргүй нэвтрэх барааны жагсаалтад анх сүү, тараг багтсан байхад бид хасуулсан. Зайрмагийг мөн хасуулах хүсэлтээ өгсөн ч хасаагүй. Энэ хэлэлцээрээр бид цөцгий, цөцгийн тос, аарц, ааруулаа ОХУ-д худалдах боломжтой.      

-Та Москвагийн дэлгүүрээр явав уу. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь ямар үнэтэй байна вэ?
-Манайхаас үнэтэй юм байна. 

Молочный напиток буюу сүүн ундаа нь мөн ургамлын гаралтай сүү юм. Сүүн ундаа гэж орчуулдаггүй, бүтээгдэхүүний тайлбарыг монгол хэлээр бичдэггүй тул хүмүүс орос сүү гэж бодоод авдаг.

-Монголчууд оросын хүнсний бүтээгдэхүүний чанар стандартад бараг л эргэлздэггүй. Байгалийн, органик гэж боддог.
-Харин ч эсрэгээрээ шүү дээ. Лаазалсан бүтээгдэхүүндээ мах оруулагч, зарим сүүндээ ургамлын гаралтай сүү ашигладаг. Ургамлын гаралтай сүү малын сүүнээс хоёр дахин хямд. Молочный напиток буюу сүүн ундаа нь мөн ургамлын гаралтай сүү юм. Сүүн ундаа гэж орчуулдаггүй, бүтээгдэхүүний тайлбарыг монгол хэлээр бичдэггүй тул хүмүүс орос сүү гэж бодоод авдаг. Мөн импортлогчид хямд хүнсний бүтээгдэхүүнийг илүүтэй сонгон авчирч байна. 

-Та "Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа дахин аваад хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд ямар томоохон ажлууд хийсэн бэ?
-Иогуртны шинэ шугам нээж, шинэ бүтээгдэхүүн гаргалаа. Шинэ үйлдвэрийн барилгын ажил саяхан дууссан. Ирэх сараас шинэ үйлдвэр бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлнэ.  Манай одоогийн үйлдвэр өдөрт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай. Удахгүй нийт 400 тонн болно. Сүү боловсруулах үйлдвэрийн, дэлхийн хамгийн сайн тоног төхөөрөмжүүдийг Германаас авсан. 

Өнгөрсөн онд бид 31.2 сая литр сүү авсан. Энэ онд 38 сая литрийг авах төлөвлөгөөтэй байна. Манай улс 1988 онд хамгийн оргил жилдээ нийт 28 сая литр сүү авсан түүхтэй. 

-ХХААХҮЯ сүүний урамшуулал олгож байна уу? 
-Энэ хавар олгоод урамшуулал олгох хөтөлбөр дуусна. Сүүгээ үйлдвэрт нийлүүлбэл литр тутамд 1000 төгрөгийн урамшуулал өгдөг. ХХААХҮЯ сар бүр Сангийн яам руу өнгөрсөн сарын сүүний худалдан авалтын дүнг явуулдаг юм. 

Фермерүүд нэг литр сүүг 3700-4000 төгрөгөөр нийлүүлдэг. Өвөл үнэ нь буурдаг юм. Үйлдвэрүүд малчдаас сүү авах нь багасаж, сүүний фермүүдээс авдаг болсон. 

-Арваад жилийн өмнө та бүхэн малчдын гэрийн гадна очоод сүү авдаг байсан нь зогссон юм уу?
-2019 оноос эхлэн өвлийн таван сарын хугацаанд төрөөс сүүний урамшуулал өгдөг болсон. Үйлдвэрлэгчид жилийн дөрвөн улиралд тогтвортой, сүүний нийлүүлэлт хэрэгтэй. Зун нийлүүлэлт өсөж, өвөл огцом буурдаг тул хуурай сүүний импорт буурдаггүй байв. Одоо 2500 фермер сүүгээ тогтмол өгч байна. Сүүний импорт тэг болсон. Саяхныг хүртэл орос сүү уудаг байв.

АПУ, Витафит, ТЭСО, манайх сүүний үнээрээ өрсөлдөж байна. Тарагны 80-аас илүү хувийг дотоодоос хангадаг.                       
 
Фермерүүдээс сүү авах болсон бас нэг шалтгаан нь сүүний чанар. Үнээ юу идсэнээс сүүний чанар шууд шалтгаалдаг. Фермерүүд овьёос, вандуй, эрдэнэ шишээр үнээгээ тэжээдэг тул сүү нь тослог, уураглаг. Харин бэлчээрийн үнээний сүүнд эдгээр нь бага. Мөн фермд бүх саалтуур автомат болсон тул ариун цэврийн шаардлагыг хангадаг. Харин гараар саахад дэлэнг угаасан ч халдвар тарах эрсдэлтэй.

Сүү хадгалах нөхцөлийн тухайд малчид хуванцар сав ашигладаг нь бидний стандартад нийцдэггүй гээд олон хүчин зүйл бий.     

-Нийслэл энэ оныг бизнесийг дэмжих жил болгон зарлаж, сүү үйлдвэрлэлийг дэмжих болжээ. 
-Хаягдал ус дахин боловсруулах, бага оврын үйлдвэр барихад манай компанид 13 тэрбум төгрөг шаардлагатай. Илүү их хүчин чадалтай үйлдвэрт үүнээс илүү хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ үйлдвэрийг байгуулахад хөнгөлөлттэй зээл олгоно гэж төр засгийн удирдлагууд амласан. Нийслэл энэ онд бизнесийг дэмжих жил болгон зарлаж, зарим сүү үйлдвэрлэгчид хөнгөлөлтэй зээл олгох болсон.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа           

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан