gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Шаарийбуу: Би Монголын төрд анх удаа хандлаа, сайхан хүлээж авдаг юм байна

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-03-06
0
Twitter logo
Г.Тэгшсүрэн
0
Twitter logo
Нийгэм
2026-03-06
С.Шаарийбуу: Би Монголын төрд анх удаа хандлаа, сайхан хүлээж авдаг юм байна Гэрэл зургийг архиваас ашиглав.

Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан.

2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд болсон шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм. 

Нөхөн төлбөрийг дундын дансанд байршуулсан байсан. Гэвч Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлөх шийдвэр энэ оны нэгдүгээр сард тус улсын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарснаар нөхөн төлбөрийг эргүүлэн татжээ. 

Өдгөө Нажиб Разак хоригдож байгаа бол түүний зөвлөх асан Абдул Разак Багинда хохирогчийн талтай заргалдсаар байгаа аж.

Талийгаач Алтантуяагийн аав С.Шаарийбуу өнөөдөр (2026.03.06) Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзжээ. Энэ тухай тэрбээр Би Монголын төрдөө анх удаа хандаж үзлээ. Сайхан хүлээж авдаг юм байна. Би өргөдлөө бичээд орсон, асуудлыг шуурхай шийдэж өглөө. Өнгөрсөн 20 жилд Малайзын Засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж, надтай давж заалдсан. Тэндхийн хууль, шүүхийн байгууллага нэмээд төр нь оролцож байсан тул надад дааж давшгүй байлаа. Нэг эмэгтэй өмгөөлөгч, мөн Б.Баяр өмгөөлөгч бид гурав л 20 жил зүтгэсэн. Энэ удаад би аргагүйн эрхэнд Холбооны дээд шүүхэд нь давж заалдахаар хүсэлтээ өгөөд ирсэн, миний ганц боломж энэ байлаа.

Ингээд Малайзын Холбооны шүүхэд (Federal Court of Malaysia) хандахад Монголын Засгийн газар иргэнтэй хамт асуудалд хандах эрх нь нээгдэж байгаа юм. Үүнээс өмнө улсын дотоод асуудал тул хуулиараа өөр улс хөндлөнгөөс оролцож болохгүй байсан.

Засгийн газраас олон чухал хүмүүсийг оролцуулаад Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ ажлын хэсэг Малайзтай яаж ажиллах, ямар гаргалгаа байна вэ гэдгийг шийдэх юм байна. Түвшин, агуулга, ач холбогдол нь өөрчлөгдөж байгаа нь хамгийн чухал.

Холбооны шүүхэд нь “Би давж заалдмаар байна. Надад зөвшөөрөл өгөөч” гэдэг хүсэлт өгсөн. Тэд зөвшөөрвөл би давж заалдана. Зөвшөөрүүлэхийн тулд би Засгийн газартаа хандаж байгаа юм. Тэгье, болно гэдэг шийдвэр гаргалаа, үр дүнд хүрэх байх гэж бодож байна.

Хүмүүс намайг мөнгөний төлөө яваад байна гэж боддог. Би үнэний төлөө л явж байна. Уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх гээд л яваад байгаа юм” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан