gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн банк УБ-Лүн чиглэлийн 6 эгнээ автозамын төслийг санхүүжүүлэх боломжтой гэв

Б.Нямдарь
Эдийн засаг
2026-03-05
0
Twitter logo

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр  (2026.03.05) Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли болон тус суурин төлөөлөгчийн газрын Тээврийн ахлах мэргэжилтэн Эдвард Бьюкэс нартай уулзлаа. 

Уулзалтаар талууд  Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 2022 оны зарлиг,  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд  Улаанбаатар хот-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж буйг танилцууллаа.

Мөн уг төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлага үүссэнийг онцоллоо.  

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам бөгөөд олон улсын транзит тээврийн чухал коридор болохыг дурдаж, сүүлийн жилүүдэд авто замын ачаалал эрс нэмэгдэж, энэ чиглэлд осол аваарын тоо өссөн тул уг авто замыг өргөтгөн шинэчлэх,   төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгааг хэллээ. 

Мөн тэрээр уг төслийн зураг төсөл, ТЭЗҮ судалгаа бүгд хийгдсэн, бэлэн байгаа гэдгийг хэлээд, энэ төсөл нь Монгол Улсын хувьд эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой тул Дэлхийн банкны зүгээс хөрөнгө оруулалт хийх,  санхүүжүүлэх боломж олгох хүсэлтийг уламжиллаа. 

Ингэхдээ "УБ-Лүн чиглэлийн замыг шинэ зургаар тавих бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхдээ зам чөлөөлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийн үл хөдлөх хөрөнгөд халдахгүй. Төслийг хэрэгжүүлэхдээ Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллана" гээд, бэлэн төсөлд хамтран ажиллах, ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх саналыг тавилаа. 

Уулзалтын үеэр талууд төслийн урьдчилсан судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл болон авто замын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. 

Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ илэрхийлж, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийн асуудлаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: Зам, Тээврийн Яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан