Милан Кортина 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс өмнө Миланд наадмын нээлтэд өмсөх, урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн 17 улсын тамирчдын хувцсыг танилцуулсан.
Энэ үеэр манай багийн хувцсыг Миланы өвлийн олимпын хамгийн загварлаг хувцасны нэгээр нэрлэсэн юм. Монголын багийн хувцас дэлхийд алдартай Emporio Armani, Moncler, Adidas, Lululemon, Ralph Lauren зэрэг шилдэг брэндүүдтэй хамт Миланы загварын тайзнаа гарч өрсөлдсөн.
Мөн Vogue, The Wall Street Journal, Reuters, Harper’s Bazaar зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс эерэг үнэлгээ авч, зарим сэтгүүлийн тэргүүн нүүрт гарчээ.
“Гоёл кашмер” үйлдвэрийг үүсгэн байгуулагч Б.Ариунаатай ярилцав.

-Монгол Улсын нэр гарах тул бид хамаг зүрх сэтгэл, хайраа шингээж эдгээр хувцсыг урласан. Мөн монгол зөвхөн түүхий эд нийлүүлэгч орон биш, бид эцсийн бэлэн бүтээгдэхүүнд соёл урлагаа шингээн үйлдвэрлэдэг гэдгээ харуулав.
Бидний ондоошил болсон үндэсний дээлээ сонгосон. 13-15-р зуунд мандан сэргэж явсан явсан үедээ өмсдөг байсан хувцсаа иж бүрдлээр нь урлав. Монгол хувцас гэдгийг хаанаас нь ч харсан ойлгохоор хувцас бүтээлээ. Манай дизайнеруудын баг болон Италид магистраа хамгаалаад ирсэн дизайнер н.Мөнхбаясгалангийн бүтээл байгаа юм. Олон улсын зах зээлд Монголчуудыг таниулахад хувь нэмэр оруулсандаа их баяртай байна.
Манай ноос ноолуурын салбарыг ч тодотголоо. Энэ бүтээгдэхүүнийг худалдаж авах хүсэлт маш их ирсэн. Захиалгаа бүрэн авч дийлэхгүй байна.
Өвлийн олимпын наадмын тамирчдын хувцас бүтээх сонгон шалгаруулалтыг 2025 оны зургаадугаар сард зарласан юм. Олон компани өрсөлдөж, сүүлийн шатанд хоёр нь үлдсэн. Тухайн үед сайд байсан Ч.Номин манай компанид ирж, үйлдвэрлэлтэй танилцсаны дараа хариу гарсан.
Бид гурван сар судлаад, дахин дахин сайжруулсаар аравдугаар сард бүтээгдэхүүнээ бэлэн болгосон. Нэг хос хувцас хийхэд арав хоног зарцуулсан. Энэ хослол олон улсын анхаарлыг татна гэж ерөөсөө төсөөлөөгүй. Хүмүүс эерэг сэтгэгдэлтэй байгаад их баярласан.
Олимпын наадмын загварын шоуны дараа Италийн загварын томоохон брэндээс бидэнтэй хамтран ажиллах санал тавьсан. Миланы загварын шоунд бид бүтээгдэхүүнээ танилцуулна. Монгол ноолуурыг экспортлох боломжийг нэмсэндээ баяртай байна.