УОК өнөөдөр 21 аймгийн Засаг дарга, Аймгуудын онцгой комисстой цахимаар хуралджээ. Хурлаар УОК-ын дарга Х.Ганхуяг өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбоотой аймгуудын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн байна.
Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвар сайтай авто машин 20 ширхэг, автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэг, 796 тонн өвс, 8154 тонн тэжээл, аймаг тус бүрт 50 тн шатахууны дэмжлэг улсын нөөцөөс олгожээ.
Баруун болон төвийн аймгууд өнгөрсөн зун гантай, зарим бүс нутгаар зуншлага сайтай, мөн зарим бүс нутгаар цас их орсон зэргээр нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 орчим хувьд зудын эрсдэл их байсан аж.
Энэ эрсдлийг Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг, сумдын онцгой комисс, малчид иргэд хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд эрсдэлийг тодорхой хувиар бууруулж чадсаныг хурлаар онцлов.
Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс анхаарч ажиллах шаардлагатай байгааг МУ-ын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг онцолж холбогдох үүрэг даалгавруудыг хүргүүлжээ.
Эх сурвалж: УОК