gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ-г дэмжсэнгүй хэмээн Трамп Испанитай хийх худалдааг зогсооно гэж сүрдүүлжээ

Б.Нямдарь
Дэлхийд
2026-03-04
0
Twitter logo
Б.Нямдарь
0
Twitter logo
Дэлхийд
2026-03-04
АНУ-г дэмжсэнгүй хэмээн Трамп Испанитай хийх худалдааг зогсооно гэж сүрдүүлжээ Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Испани улс Иран дахь ажиллагаанд ашиглах зорилгоор АНУ-д цэргийн баазаа ашиглуулахыг хориглосны дараа Испанитай хийх бүх худалдааг зогсооно гэж сүрдүүллээ.

Бид Испанитай ямар ч холбоогүй байхыг хүсэж байна

Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Трамп Испанийг шүүмжилж, “бид бүх худалдааг тасална” гэж мэдэгдэв. “Бид Испанитай ямар ч холбоогүй байхыг хүсэж байна” гэж тэр хэлсэн байна.

Трампын засаг захиргаа энэ сүрдүүлгээ хэрэгжүүлэх эсэх, мөн Европын Холбооны гишүүн улстай хийх худалдааг хэрхэн хориглох нь тодорхойгүй байна.

Түүний мэдэгдэл нь хоёр улсын хооронд үүсээд буй хурцадмал байдлыг улам нэмэгдүүллээ. Үүнд Испанийн засгийн газар НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 5 хувьд хүргэхийг шаардсан Трампын шаардлагыг эсэргүүцэж буй явдал багтаж байна.

“Би маргааш эсвэл бүр өнөөдөр Испанитай холбоотой бүх бизнес, бүх зүйлийг зогсоож чадна” гэж Трамп хэлжээ.

Трамп болон Сангийн сайд Скотт Бессент нар АНУ Испаниас импортолдог бараанд хориг тавих хууль зүйн боломжтой гэж мэдэгдсэн байна.

Испаниас АНУ руу гаргадаг гол экспортын бүтээгдэхүүнд эмийн бүтээгдэхүүн болон оливын тос багтдаг.

Гэвч АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир Ерөнхийлөгчийн асуултад тодорхой байр суурь илэрхийлсэнгүй.

Жеймисон  “Бид энэ талаар тантай ярилцах болно. Дээд шүүх таны эрх мэдлийг тодорхой болгосон, бид таны ашиглаж чадна гэдгийг мэднэ. Хэрэв үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд хэрэглэх шаардлагатай бол бид ашиглана” гэжээ. 

Трамп мөн Испани улс батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 5 хувьд хүргэхээс татгалзаж буйд бухимдал илэрхийлжээ. Харин Европын бусад олон орон энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Трамп өмнө нь Испанид эдийн засгийн шийтгэл ногдуулах ёстой гэж мэдэгдэж байсан.

Европын Холбоо нь 27 гишүүн улсын хооронд бараа бүтээгдэхүүн чөлөөтэй шилжих эрхийг баталгаажуулдаг тул зөвхөн нэг гишүүн улсад худалдааны хязгаарлалт тавих оролдлого нь төвөгтэй байх магадлалтай.

Испанийн засгийн газар хэрэв АНУ худалдааны харилцаагаа дахин авч үзэхийг хүсвэл хувийн компаниудын бие даасан байдал, олон улсын хууль тогтоомж болон ЕХ-АНУ хоорондын хоёр талын хэлэлцээрүүдийг хүндэтгэх ёстой гэж мэдэгдсэн байна.

Трамп мөн Их Британийг Иранд цохилт өгөхөд цэргийн бааз ашиглуулах асуудлаар “хамтран ажиллахгүй байна” хэмээн шүүмжилсэн ч худалдааны хориг тавих тухай тодорхой сүрдүүлэг хийгээгүй

Германы канцлер Фридрих Мерц мягмар гарагт Трамптай уулзахдаа Испани нь Европын Холбооны гишүүн улс гэдгийг онцолж, ЕХ-той хийх аливаа худалдааны хэлэлцээрт Испани заавал багтах ёстой гэж хэлсэн байна.

2025 онд АНУ Испанид ойролцоогоор 26 тэрбум ам.долларын бараа экспортолж, Испаниас 21 тэрбум ам.долларын импорт хийсэн гэж АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээлэлд дурджээ. Испаниас АНУ руу гаргадаг гол экспортын бүтээгдэхүүнд эмийн бүтээгдэхүүн болон оливын тос багтдаг.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес ням гарагт АНУ болон Израилийн Иранд хийсэн цохилтыг “олон улсын хууль зөрчсөн, үндэслэлгүй, аюултай цэргийн ажиллагаа” хэмээн шүүмжилсэн.

Мадридын албаныхан НҮБ-ын дүрмийг зөрчинө гэж үзэн, АНУ-д Испанийн өмнөд хэсгийн цэргийн баазуудыг Иран дахь ажиллагаанд ашиглуулахыг хориглоно гэж мэдэгдсэн байна.

Трамп мөн Их Британийг Иранд цохилт өгөхөд цэргийн бааз ашиглуулах асуудлаар “хамтран ажиллахгүй байна” хэмээн шүүмжилсэн ч худалдааны хориг тавих тухай тодорхой сүрдүүлэг хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан