Өнөөдөр "Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр" тохиож буй. Энэ жилийн тэмдэглэлт өдрийг дэлхий нийтээр “Эмийн болон анхилуун үнэрт ургамал: Эрүүл мэнд, өв соёл, амьжиргааг хамгаалах нь” хэмээх онцлох уриан дор тэмдэглэж байна.
Дэлхий даяар хүн төрөлхтөн 50,000-70,000 орчим зүйлийн эмийн болон анхилуун үнэрт ургамлыг ахуй амьдралдаа түүж ашигладаг. Монгол оронд 1,100 гаруй эмийн ургамлын зүйл бүртгэгдсэн байдаг. Монголчууд эмийн болон ашигт ургамлыг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж, үеэс үед уламжлалт мэдлэг хэлбэрээр хойч үедээ өвлүүлэн ирсэн билээ.
Мөн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн хийсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд зэрлэг амьтдын тоо сүүлийн 50 жилд 73 хувиар буурсан болохыг тогтоосон. Энэ нь байгаль эх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж буйн тод илрэл бөгөөд зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах асуудал нэн тэргүүний зорилт болсныг сануулж байна.
Эх сурвалж: Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв