Сар шинийн баярын өдрүүдээр Бурхан Халдун хайрханд бараалхах иргэдийн тоо эрс нэмэгддэг тул Дэлхийн өв- Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас хяналт, шалгалтыг эрчимжүүлжээ.

Энэ ажлын хүрээнд Бурхан Халдун хайрханы соёлын өвийн харгалзан хамгаалагчдыг удирдлага, арга зүйгээр ханган "Цагаан арал" болон "Хойд хориуд"-ын постод хүч нэмэгдүүлэн пост ажиллуулсан байна.

Мөн хайрханд бараалхаж буй иргэдэд хамгаалалтын горим дэглэм, замын нөхцөл байдлыг танилцуулж, анхаарал болгоомжтой зорчих, хог хаяхгүй, уул овоонд хэвийн боов, сүү, чихэр амттан зэрэг байгальд шингэхгүй зүйл өргөхгүй, мод овоонд хадаг хийморийн дарцаг уяхгүй байх талаар анхааруулга санамж өгчээ.
Бурхан Халдун хайрханы соёлын өвийн харгалзан хамгаалагчид дунд, доод овоо болон эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Иргэд уул овоонд үл шингэх гурилан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авчирч, зэрлэг онгон байгалиа бохирдуулж орхиод, буян заяа, хийморь сүлдээ даатгаад буцдаг нь логикийн хувьд зохимжгүй юм.