НИТХ-аар өнөөдөр /2026.03.02/ Улаанбаатар хотын явган замын стандартыг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлд өнгөрсөн жил 70 мянган ам.метр талбайд байгалийн чулуун зам тавьсан. Энэ ажлыг дотоодын ААН-үүд гүйцэтгэсэн бөгөөд компаниуд шинээр суралцаж байгаа тул зарим алдаа дутагдал гарсан. Үүнийг иргэд шүүмжилсэн, нийгмийн сүлжээгээр энэ ажлыг зохион байгуулалттайгаар харлуулах ажил ч өрнөсөн аж.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Б.Даваадалай, Чанаргүй замууд барьсантай холбоотой хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, ажиллах хүчний зардлыг багаар тооцсон. 2026 оны төсөвт ажиллах хүчний зардлыг дунджаар 10 орчим хувиар нэмэгдүүлж тусгасан. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын төв замд 70 мянган ам.метр чулуун замыг дотоодын ААН-үүд анх удаа тавьсан. Чулуу үйлдвэрлэгч нар туршлага дулимаг байсан учир ирний тохиргоо алдсанаас чулуун тавцан зарим хэсэгт 5 мм орчим буюу гутлын өсгийд тээглэх хэмжээний зөрүү гарсан. Энэ бүх алдаа дутагдлыг ААН-үүд өөрийн зардлаар засна.
2026 оны төсөв хэлэлцэх үед иргэдээс нийслэлд хийх хамгийн чухал 10 ажлын санал авахад явган хүний зам тавих ажил тавдугаарт эрэмбэлэгдсэн. 2026 онд нийслэлд 75 мянган ам.метр чулуун зам тавина гэв.