Канадын Торонто хотод дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулагч нарын PDAC-2026 уулзалт болж байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улс 29 дэх жилдээ оролцож байгаа юм.
Алт, зэс, газрын ховор элемент зэрэг байгалийн баялгаар арвин нөөцтэй манай улсын хувьд нийлүүлэгчээс боловсруулагч орон болохоор зорьж буй. Энэ чиглэлд бодлогоо зангидаж хууль эрхзүйн орчноо шинэчилж хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг уул уурхайн салбарыг төлөөлж буй Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийлжээ.

Тэрбээр “Дэлхийн өндөр технологийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулан эрх зүйн шинэчлэл хийж байна. Манай улс зэс, уран, молибден, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх бүрэн боломжтой. Цаашлаад нийлүүлэгч орноос боловсруулагч орон болох зорилготойгоор урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг дэмжин ажиллана” хэмээлээ.
Мөн зэсийн нөөц арвинтай орны хувьд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа. Цаашид ган болон бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хөрөнгө оруулагч нарт танилцуулжээ.

Манай улсын хувьд PDAC-2026 ээлжит олон улсын чуулганд жил бүр оролцохдоо “Mongolia day” үзэсгэлэнг санаачлан дэлгэдэг.
94 дэх жилдээ зохион байгуулагдаж буй PDAC олон улсын чуулга уулзалт нь гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд 125 орны 27 мянга орчим төлөөлөгч оролцож, 1300 орчим үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Энэ удаагийн PDAC 2026 чуулга уулзалтаар цахилгаанжуулалт, эрчим хүчний систем, дэд бүтэц, дэвшилтэт үйлдвэрлэлд улам ач холбогдол өгч байгаа тул критикал минериал түүний ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал нь чуулганы бүх хэсэгт шингэсэн сэдэв байх төлөвтэй байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам