Палеонтологичид махчин, "T.rex" буюу Тиранозавртай хэмжээгээрээ өрсөлдөхүйц Спинозаврыг илрүүлснээ зарлалаа.
Шинэ зүйлийг Спинозавр мирабилис /Spinosaurus mirabilis/ хэмээн нэрлэсэн бөгөөд 95–100 сая жилийн өмнө амьдарч байжээ. Чулуужсан үлдэгдлийг Сахарын цөлийн алслагдсан бүс, Нигер улсын Жэнгүэби хэмээх газраас илрүүлсэн байна.
Судалгааны дэлгэрэнгүйг шинжлэх ухааны "Science" сэтгүүлд нийтэлжээ. Энэхүү нээлт олон жилийн турш үргэлжилсэн ажлын үр дүн бөгөөд 2019 онд эрүүний хэлтэрхий, 2022 онд нэмэлт хоёр толгойн сэртэн олдсон байна.
Тамын хөх дэглий буюу Спинозавр

Судалгааны багийн ахлагч, Чикагогийн их сургуулийн профессор Пол Серено, уг үлэг гүрвэлийг “Тамын хөх дэглий” (hell heron) гэж тодорхойлжээ.
Тэр хэлэхдээ “Энэ үлэг гүрвэл бат бөх хөлөөрөө хоёр метрийн гүнд усанд саадгүй орж чаддаг байсан. Гэхдээ ихэнх цагаа гүехэн усанд, тухайн үеийн том загаснуудыг ангуучлан өнгөрөөдөг байсан болов уу гэж бодож байна” гэжээ.
Энэ нь усны махчин байсан бөгөөд загасаар хооллодог байжээ. Судлаачдын үзэж буйгаар түүний толгойн орой дээрх том ясан сэртэн тод өнгөтэй, кератин бүрхүүлтэй байсан байж магадгүй аж.
Сереногийн хэлснээр “Түүний шүд олдсон газарт 70 гаруй жилийн турш хэн ч буцаж очоогүй байсан. Элсэн тэнгис дунд тэр газрыг хайж олох нь жинхэнэ адал явдал байлаа" гэжээ. Багийн нэг гишүүн нарны эрчим хүч ашиглан Сахарын цөл дунд олдворуудын 3D дижитал загварыг гаргаж, гавлын ясыг эвлүүлсэн байна. "Бид бааз дээрээ зөөврийн компьютер тойрон сууж, шинэ зүйлийн дүр төрхийг анх удаа харсан мөчөө хэзээ ч мартахгүй. Тэр үед л нээлтийн жинхэнэ ач холбогдлыг ойлгосон" гэжээ.
Чулуужсан үлдэгдлийг Ниамей хот дахь "Museum of the River"-т байрлуулах бол, хуулбарыг Чикагод байрлах "Chicago Children's Museum"-т дэлгэнэ. Серено хэлэхдээ “Хүүхдүүдэд шинэ нээлтийн догдлолыг мэдрүүлэх нь ирээдүйн эрдэмтдийг төрүүлэх түлхүүр юм” гэжээ.
Сүүлийн үеийн бусад нээлтүүд
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Австралийн судлаачид "Colorado" мужид 150 сая жилийн өмнө доголон байсан байж магадгүй үлэг гүрвэлийн мөр илрүүлжээ. 2025 оны эхээр эрдэмтэд Аргентины жуулчдын их очдог бүсээс шинэ үлэг гүрвэл болон түүний эртний хоолны үлдэгдлийг олсон байна.
Эх сурвалж: BBC