АНУ, Израил өнгөрсөн сарын 28-ны өглөө Иран руу агаараас дайрсан. Үүний дараа нийслэл Тегеран хотод олон зуун хүн цугларч, барууны халдлагыг эсэргүүцэн жагсжээ.
Ираны Улаан Загалмайн нийгэмлэг бямба гарагаас хойш хамгийн багадаа 200 хүн амиа алдсан гэсэн байна. Агаараас хийсэн дайралтаар Ираны шашны тэргүүн Аятолла Али Хаменигийн гэр болон хэд хэдэн байг онилжээ.
Үүний дараа Ирак дахь шийт иргэд мөн халдлагыг шүүмжилж, Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны гадна цугларсан. Тэд Аятолла Али Хаменигийн зургийг барьсан байжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи "Энэ дайралт хууль бус. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Эхлээд Америк" бодлогоо "Эхлээд Израил" болголоо. Манай арми хүчтэй зэвсэгтэй. Бид үүнд бэлэн байсан. Тэдэнд хариуг нь өгнө" гэжээ.
Харин Израилын Батлан хамгаалахын сайд Израил Катз "Манай улсад нүүрлэсэн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд Иран руу 200 онгоцоор довтолсон. Энэ нь манай агаарын хүчний түүхэн дэх хамгийн том ажиллагаа. Тус улсын баруун болон төвд оршдог, пуужингийн байгууламжууд, цэргийн ангиуд руу өргөн хүрээнд амжилттай довтоллоо. Нийт 500 цэгийг онилж, Иранд томоохон цохилт өгсөн" гэсэн байна.

Ерөнхийлөгч Доналд Трамп "Бид Ирантай хэлэлцээ хийх гэж дахин дахин оролдсон. Тус улсын пуужингууд, пуужингийн үйлдвэрийг бүрэн устгана. Тэд цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлэхээр оролдсон. Холын зайн тусгалтай пуужингууд бүтээж байсан. Ираны эзлэн түрэмгийлэгч, радикал, алан хядагч дэглэм АНУ-д аюул учруулахаас бид урьдчилан сэргийллээ. Иран иргэд эрх чөлөөтэй болох цаг ирсэн. Бид ажлаа дуусгамагц Иранчууд төрийн эрхийг авах нь зөв. Та бүхэнд ийм боломж олон арван жилд нэг л удаа олдоно" гэжээ.
Израилын Ерөнхий сайд Натаньяху мөн ижил утгатай мэдэгдэл хийж, Иранчуудад гэрээсээ гарч, түүхэн үүргээ гүйцэтгэхийг уриалсан байна. Тэрээр "Та бүхэн энэ ажлыг дуусгана. Одоо нэгдэх цаг" гэжээ.
Ираны хэвлэлүүд тус улсын хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: BBC