gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ, Израилын талууд Иранд цохилт өгч, Ойрх Дорнодод шинэ мөргөлдөөн үүслээ

А.Номин
Дэлхийд
2026-03-01
0
Twitter logo
А.Номин
0
Twitter logo
Дэлхийд
2026-03-01

Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.
Бямба гарагт АНУ болон Израил улсууд Ираны удирдлагыг онилон тус улсын нутаг дэвсгэрт цохилт өгч, Ойрх Дорнодод шинэ мөргөлдөөн үүсгэлээ.

Уг мөргөлдөөнтэй холбоотой мэдэгдэж буй зүйлсийг тоймлон хүргэж байна. 

АНУ болон Израилын талаас ямар мэдээлэл өгөв? 

Дайралт хийгээд удалгүй Трамп өөрийн цахим сүлжээнд "Хэсэг хугацааны өмнө АНУ-ын зэвсэгт хүчин Иранд томоохон байлдааны ажиллагааг эхлүүллээ” хэмээн мэдэгдсэн.

Тэрбээр Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх зорилготой бөгөөд АНУ-ын аюулгүй байдалд үзүүлсэн заналхийллийг нь эцэслэж, Ираны иргэдэд удирдагчдаа түлхэн унагаах боломж олгоно гэдгийг онцлов.

Мөн Трамп "Биднийг ажлаа дуусмагц та нар засгийн эрхийг гартаа ав" хэмээн иранчуудад хаяглан мэдэгджээ. 

Түүнчлэн тэрбээр Иранд хийсэн цохилтоороо дээд удирдагч Аятолла Али Хамениг хөнөөсөн гэдгээ зарлав. Гэхдээ Ираны талаас энэ мэдээллийг баталгаажуулаагүй байна. 

Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мөн Ираны ард түмнийг дарангуйлагчдын дарлалаас ангижирч, эрх чөлөөтэй, энх тайван Ираныг байгуулахыг уриалжээ.

Тэрбээр Трампад талархал илэрхийлж, Иран “Хүн төрөлхтөнд заналхийлэх цөмийн зэвсэгтэй байж болохгүй” гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.

Израил улс даяар онц байдал зарлаад буй. 

Иран ямар хариу үйлдэл үзүүлэв?

Иранаас Израил руу чиглэсэн пуужингууд харвасан гэсэн мэдээллийг Израилын талаас өгч буй.

Израилын Хайфа хот болон бусад бүс нутагт дэлбэрэлтүүд сонсогдсон бөгөөд Ираны пуужингуудын Израилын тал устгасан эсэх нь тодорхойгүй байна. 

Тегеранаас бүс нутагт нь цохилт өгсөн тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл Ираны зэвсэгт хүчин Бахрейнд байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн баазад цохилт өгсөн гэдгээ мэдэгдсэн. 

Бахрейны нийслэл Манама хот дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн 5 дугаар флотын төв байр орчимд хар утаа суунаглаж буй нь харагдсан байна. 
Хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын талаас энэ талаар тайлбар хийгээгүй байна.

Мөн Катар, Арабын Нэгдсэн Эмират улс, Кувейт болон Иордан улсууд өөрсдийн нутаг дэвсгэрт нь байрлах АНУ-ын цэргийн баазууд руу Иран пуужин харваж байгааг мэдээлжээ. 

Тэд эдгээр пуужинг замаас нь устгаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. 

Ираны төрийн мэдээллийн хэрэгслээр Израилаас хийсэн цохилтын улмаас 40 хүн амиа алдсан гэж мэдээлсэн. 

Дэлхий нийт ямар байр суурьтай байна вэ? 

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Волкер Турк талуудыг тэвчээртэй, ухаалаг хандаж, хэлэлцээний ширээнд суухыг уриалав. 

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас энэ үйл явдлыг аюултай нөхцөл байдал гэж тодорхойлоод "Европын Холбоо Ираны эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, цөмийн асуудлаар дипломат гарцыг дэмжсээр ирсэн" гэжээ.

Герман улс халдлагын талаар урьдчилан мэдээлэл авсан бөгөөд Канцлер Фридрих Мерц холбогдох аюулгүй байдлын сайд нартай зөвлөлдсөн гэж мэдэгджээ.
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони сайд нар болон тагнуулын албаны удирдлагуудтай бага хурал хийсний дараа түүний ажлын албанаас холбоотон болон бүс нутгийн удирдагчидтай зөвлөлдөн, хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтыг дэмжихээ мэдэгдсэн байна.

Австралийн ерөнхий сайд Энтони Албанез Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх мөн Иран олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсээр байгааг зогсоохын тулд АНУ-ын хийж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Харин ОХУ АНУ болон Израилын Иранд өгсөн цохилтыг “хариуцлагагүй алхам” хэмээн буруушаасан байна.

Эх сурвалж: Reuters, BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан