gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Энхбаяр: Гал морин жилд авлигын эсрэг ёс зүйн хувьсгал хийх цаг үе гэж хэлмээргүй байна

Б.Азбаяр
Улс төр
2026-02-27
0
Twitter logo

МАН-ын хоёрдугаар бага хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Тэрбээр, "Манай намын хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан олон хүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан байна. Ийм нөхцөлд бид зарчмын өөрчлөлт рүү орох цаг болсон. Сая Үндэсний аюулгүй байдлын зөвлөл-ийн нарийн бичгийн дарга хэвлэлийн хурлын үеэр “Ёс зүйн хувьсгал хийх цаг болсон” гэж хэлсэн. Гал морин жилд авилгын эсрэг ёс зүйн хувьсгал хийх цаг үе гэж хэлмээргүй байна. 

1990 оны гал морин жил ардчилсан хувьсгалын жил байсан бол энэ гал морин жил ёс зүйн, авилгын эсрэг хувьсгалын үе байх ёстой гэж би харж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хөндөж, эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл санаачилж байна. Мөн намын даргын зүгээс авилгын асуудалд холбогдсон хүмүүсийг намаас чөлөөлөх улс төрийн бодлогод хатуу байр суурь баримталж байгаа.

Яллагдагчаар татагдсан хүмүүсийг чөлөөлж байна гэж ойлгож болохгүй. Тэдэнд холбогдох хэргийг шалгах хүрээнд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүнд хилийн хориг тавих, мөнгөн барьцаа авах, батлан даалтад гаргах, цагдан хорих зэрэг олон хэлбэр бий. Аль арга хэмжээг авахыг мөрдөх байгууллага бус, шүүгч шийддэг. Хилийн хориг тавьж шалгаж байна гэдэг нь тухайн хүнийг гэм буруугүйд тооцсон гэсэн үг биш.

Жишээлбэл, манай намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мөнхбат Монгол Улсад ирсэн. Тухайн үед хилээр гарахад нь хилийн хориг байгаагүй, дараа нь шүүгчийн захирамжаар цагдан хорих шийдвэр гарсан байдаг. Тэрээр өөрөө шүүхэд хүсэлт гаргаж, эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу орж ирсэн. Ирсний дараа шүүхээс хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Смарт эко транс компанитай холбоотой асуудлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт танилцуулга хийгдсэн. Ирэх долоо хоногт газрыг хууль бусаар олгосон гэх асуудлаар тухайн үеийн сайдын тушаалыг хүчингүй болгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөж байна.

Нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн зарим албан тушаалтны ялын хугацаа дуусах дөхөж байна. Тухайлбал, Т.Аюурсайханы 2.6 жилийн хорих ялын хугацаа дуусах гэж байгаа.

УИХ-ын гишүүн Сайнзоригийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан. Прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа. Хэрэг нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар шалгагдаж байгаа.

Харин Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарыг яагаад албадан авчирч чадахгүй байна вэ гэх асуулт бий. Тэд АНУ-д байгаа. Монгол Улс АНУ-тай яллагдагчийг шилжүүлэн авах эрх зүйн туслалцааны гэрээгүй. АНУ өөрөө ийм төрлийн гэрээг хязгаарлагдмал байгуулдаг онцлогтой. Иймээс албан ёсны шилжүүлэн авах ажиллагаа хүндрэлтэй байдаг. Дипломат шугамаар тодорхой яриа хэлэлцээ хийж ирсэн, цаашид ч хийж байна.

Л.Энхамгалан гишүүний гэр бүлийн компанитай холбоотой шалгалтын талаар одоогоор надад мэдээлэл байхгүй. Цагдаагийн байгууллагад тийм шалгалт явагдаж байгаа гэх мэдээлэл ирээгүй" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан