УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар түүнээс өнөөдөр /2026.02.25/ тодруулсан юм.
-Та УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яагаад санаачлах болов. Төслөө УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ?
-УИХ-ын хаврын чуулган эхлэхэд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Төсөл нь бэлэн болсон. УИХ-д жагсаалтаар орсон гишүүнд хариуцлага тооцох, эгүүлэн татах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй учир энэ төслийг би хэд хэдэн гишүүний хамт өнгөрсөн жил санаачилсан. Одоо төслөө УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон.
-Танай намаас жагсаалтын хоёрдугаарт бичигдэн УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара нь нийгмийн сүлжээнд ёс зүйгүй үг хэрэглэн, бүдүүлэг авирлаж байгааг олон нийт дургүйцэн шүүмжилж байна. Та гишүүнтэйгээ холбогдсон уу? Энэ хүний үйлдлийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би одоогоор холбогдоогүй байна. Энэ хүнтэй холбоотой үйлдлийн талаар өөрт нь л хэлье гэж бодож байна гэв.