gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

₮100 саяын шагналтай мөсөн сурын дээд лигийн тэмцээн энэ сарын 27, 28-нд болно

О.Батхишиг
Нийгэм
2026-02-25
0
Twitter logo

Монголын мөсөн сурын холбооноос 2026 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд 100 сая төгрөгийн шагналын сантай Магнай болон Дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах талаар мэдээллээ.

Тэмцээнд нийт 10 баг тойргийн журмаар өрсөлдөх бөгөөд шилдэг баг, харваачдыг тодруулах юм.

Тус холбооны мэдээлснээр, Дээд лигийн тэмцээнийг зохион байгуулснаар харваачид бусад багт түрээсийн болон солилцооны гэрээгээр харваж, цалин урамшуулал авах, илүү өрсөлдөөнтэй, чанартай баг бүрдүүлэх боломж бүрдэх аж. Мөн тамирчдад ур чадвараа ахиулж, авьяас чадвараа үнэлүүлэх, шатлан дэвших шинэ боломж нээгдэхийг онцоллоо.

Монголд төдийгүй дэлхийд хосгүйд тооцогдох уламжлалт өв, соёл болох мөсөн сурын харваа нь Баян-Өлгий аймгийн Булган суманд үе дамжин уламжлагдан ирсэн түүхтэй. Энэхүү өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбоо 2008 онд байгуулагджээ.

Тус холбоо 2019, 2023, 2024 онд Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, 2025, 2026 онд Олон улсын мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулсан байна. Мөн 2013 оноос спортын цол, тэмдэг олгож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 300 гаруй аймаг, улсын цолтой харваач төрөн гарчээ.

Монголын мөсөн сурын холбооны ерөнхийлөгч н.Гомбодоржийн хэлснээр, мөсөн сурын харваа нь тэсвэр хатуужил, тэвчээрийг сорьдог, эр хүн болон төлөвших ухааныг суулгаж өгдгөөрөө онцлогтой спорт аж.

Одоогоор тус холбоо 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, гадаадын таван улсад салбар хороотой бөгөөд 15 мянга гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан