Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг.
Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:
- 38°С-аас дээш халуурах
- Уйламтгай, тайвшрахгүй байх
- Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
- Бөөлжих
- Нойрмоглох эсвэл сулрах
- Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй). Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой.
- Толгойн зулай товойх (нярайд)
- Гар, хөл хүйтэн болох
- Таталт өгөх
Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг болон хэд хэд нь илэрвэл яаралтай түргэн тусламж дуудаж, хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандана уу.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай. Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна.
Эх сурвалж: ХӨСҮТ