Бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах зөвлөмжийг өгөв.
1. Нөхцөл байдлын талаарх суугаа орны мэдээ, мэдээллийг тухай орны албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслээс авах.
2. Хувийн аюулгүй байдлаа хангаж, суугаа орны төрийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж, мөрдөх.
3. Олон хүн цугларсан газраар зорчихгүй байх.
4. Түр хугацаагаар дээрх орнуудад зорчиж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдож, бүртгүүлэх, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах.
5. Дээрх орнуудад оршин сууж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай тогтмол холбогдож, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнууд агаарын хилээ хаасан байгаа болно.
Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 2522 3235, +965 99097419, kuwait@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.
МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ