Мексикт хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан хар тамхины бүлгийн толгойлогч Немесио Осегуэра Сервантес буюу “Эль Менчо”-г ням гарагт баривчилсан.
Гэхдээ тэрээр бүлэглэлийн гишүүд болон зэвсэгт хүчний мөргөлдөөний үеэр хүнд шарх авч, амиа алдсан юм.
Түүнийг хэрхэн баривчилсан тухайгаа холбогдох албаныхан мэдээлсэн бөгөөд тэрээр амрагтайгаа уулзаж байгаад баривчлагдсан аж.
Цагдаа нарын мэдээлснээр Эль Менчогийн амрагийнх нь ойрын эх сурвалж мэдээлэл болон байршлыг дамжуулсан гэв.
Эль Менчог баривчлах ажиллагаанд АНУ-ын талаас мэдээлэл дамжуулж тусалсан.
Одоогоор Мексикт Эль Менчогийн үхэлтэй холбоотой үймээн самуун дэгдээд буй бөгөөд Үндэсний гвардын 25 алба хаагч амиа алдсан байна.
Бүлэглэлийн гишүүд зам хаах, автомашин шатаах зэргээр засгийн газрын эсрэг босож байгаа юм. Мексикийн долоон мужид 70 гаруй хүнийг баривчлаад байгаа аж.
Гадаадын ямар нэг иргэн хохирсон тохиолдол гараагүй гэж эрх баригчид мэдээлэв.
Эх сурвалж: Reuters