Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
Өдгөө 72 настай түүнийг засгийн газрын сайдаар ажиллаж байхдаа зах зээлд нөлөөлөхүйц төрийн нууц мэдээллийг бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштэйнд дамжуулсан гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн юм.
Тэрбээр 2025 оны хоёрдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон ч есдүгээр сард огцорсон.
Өнгөрсөн сард АНУ-ын Хууль зүйн яамнаас Жеффри Эпштэйнтэй холбоотой хэргийн материалуудыг нийтэд дэлгэсний дараа Манделсонтой холбоотой мэдээллүүд ил болсон.
2009 онд илгээж байсан цахим шуудангуудаас харахад тэрбээр тухайн үеийн ерөнхий сайд Гордон Браунд зөвлөхийнх нь өгсөн бодлогын арга хэмжээ, хөрөнгө худалдах төлөвлөгөөний талаар Эпштэйнд дамжуулсан байж болзошгүй байгаа юм.
Түүнчлэн Манделсон Эпштэйнтэй холбоотой мэдээлэл нь ил болсны дараа намын гишүүнчлэлээсээ татгалзсан.
Одоогоор баривчилгаатай холбоотойгоор Манделсоны өмгөөлөгч ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: ВВС