Цагдаагийн байгууллагад Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутагт энэ сарын 21-ний өдөр мал хариулахаар явсан болон аргамжаатай морио авчрахаар гарсан хор иргэн сураггүй болсон. Улмаар осгосон байж болзошгүй нас барсан байна гэх дуудлага мэдээлэл энэ сарын 22, 23-ны өдрүүдэд иржээ.
Тус аймгийн цагдаагийн газрын шалгалтаар Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Түвшиндалай, Полигон гэх газарт энэ сарын 21-ний өдөр гэрээсээ мал хариулахаар гарсан 52 настай эмэгтэй, аргамжаатай морио авчрахаар явсан 70 настай эрэгтэй цасан шуурганд төөрч, осгож нас барсан байж болзошгүй нөхцөлийг тогтоосон байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах,
- Дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
- Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ