БНХАУ-ын тамирчин Эйлин Гу хоёр дахь олимпын алтан медалиа хүртээд хийсэн хэвлэлийн хурлын үеэр эмээ нь хорвоог орхисон талаархүндэтгэн дурслаа.
Эйлин Гу олимпын замналдаа нийт гурван алтан медаль хүртсэн бөгөөд Бээжинд авсан хоёр алтан медалийнхаа амжилтад ийнхүү дахин нэгийг нэмж байна.

Америкт төрсөн ч Хятадын нэрийн өмнөөс эмэгтэйчүүдийн цанын төрөлд өрсөлддөг тэрбээр дараалан хоёр дахь олимпын алтан медалиа хүртлээ. Тэр эхний гүйлтээ зогсоосон ч хоёр дахь гүйлтдээ 94.00, гурав дахь гүйлтдээ 94.75 оноо авч, алтан медаль авахад хангалттай үзүүлэлт байлаа. 22 настай Гу Өвлийн олимпын хоёр наадмаас нийт зургаан медаль хүртэж, олимпын түүхэн дэх хамгийн амжилттай фрийстайл цанын тамирчин болжээ.
“Спортыг тэргүүлж, шинэ зам гаргаж, өөрийгөө хэзээ ч хүрч чадна гэж төсөөлж байгаагүй зүйл. Гэхдээ ийм боломж олдсонд үнэхээр нэр төртэй, бахархалтай байна” хэмээн Эйлин Гу финалын дараа хэлжээ.
Харамсалтай нь тэмцээний дараа эмээ нь нас барсныг мэдсэн түүний хувьд уй гашуу, гунигтай өдөр байлаа.
Тэмцээний дараах хэвлэлийн бага хуралд Эйлин Гу нүдэндээ нулимстай ирсэн бөгөөд тэр эмээгийнхээ нас барсныг дөнгөж мэдсэн байв. Тэрээр эмээгээ амьдралынх нь хамгийн том урам зориг өгөгчдийн нэг байсан гээд, наадамд оролцохоос өмнө эмээ нь өвчтэй байсныг мэдэж байсан гэдгээ хэлжээ.

Тэрбээр “Би сая хоцорч ирсэн шалтгаан нь сая эмээ маань хорвоог орхисныг мэдлээ. Тэр бол намайг хүн болох амьдралын минь маш чухал хэсэг, миний бахархалт хүн байсан. Тэр бол жинхэнэ тэмцэгч. Олон хүн урсгалаараа зүгээр л амьдардаг бол эмээ маань уурын усан онгоц шиг урагшилдаг байсан. Тэр эмэгтэй амьдралыг өөрийн мэдэлд авч, жолоог нь атган, хүссэнээрээ бүтээсэн. Тэр надад асар их урам зориг өгсөн” хэмээн дурсжээ.
Мөр тэрбээр "Би ирэхдээ эмээдээ медаль амлаагүй ч зоригтой байхаа амласан. Яг л түүн шиг зоригтой байхаа хэлсэн. Би амлалтдаа хүрсэнд баяртай байна. Эмээ минь надаар бахархаж байгаа гэж бодож байна. Яг одоо надад маш хэцүү байна. Хоцорсондоо дахин хүлцэл өчье" гэжээ.
Эх сурвалж: CNN