33 настай Кэрстин Австрийн хамгийн өндөр ууланд хөлдөж амиа алджээ. Түүний найз залууг бусдын амийг үл хайхарсан, үхэлд хүргэсэн гэж үзжээ. Хосуудын авирсан Гроссглокнэр уул 3.798 метр өндөр.
Тэд авиралтаа энэ сарын 18-нд эхлүүлсэн ба түүний найз залуу 19-ний өглөө түүнийг уулын оройн ойролцоо үлдээгээд тусламж дуудахаар явах үед Кэрстин маш их ядарсан байдалтай үлджээ.
Австрийн Нууцын хуулиар найз залуугийнх нь нэрийг Томас гэж товчилж, түүнд хорих ял оноож, 9600 еврогийн торгууль ногдуулсан байна. Энэ хэрэг зөвхөн Австри төдийгүй дэлхий дахинд уулчдын анхаарлыг татсан юм.
Прокурорууд найз залууг нь илүү туршлагатай уулчин, мөн хөтчөөр явсан тул хариуцлага хүлээх ёстой. Тэр цагтаа буцаж ирээгүй, тусламж дуудаагүй гэжээ.
Шүүх хуралд Томасын хуучин найз бүсгүй оролцож, "2023 онд Гроссглокнэр ууланд өөрийг нь мөн орхиод явсан. Миний амьсгал боогдож, толгой эргэсэн. Гэрэл унтарсан тул би айж уйлж хашхирсан ч Томас намайг орхиод түрүүлээд явсан байв" гэж мэдүүл.
Аврах багийнхан Кэрстинийг хаднаас толгойгоороо доош унжсан, үүргэвч нь хаданд тээглэсэн байдалтай, нүд нь нээлттэй, бээлийгүй, гутлаа тайлсан байдалтай олсон байна. Хэрэв хүчтэй салхилсан бол тэр доош унах байжээ. Кэрстин өндөр ууланд авирсан туршлагагүй юм.
Шүүгчид өвлийн цагт туршлагагүй хүнийг өндөр уул руу авч гарсан, авиралтыг төлөвлөсөн, хоёр цагаар хоцорч авиралтаа эхлүүлсэн, яаралтай тусламжийн хэрэгслүүдийг хангалттай аваагүй, талийгаачид цасанд тохиромжгүй, зөөлөн ултай гутал өмсүүлсэн, 74 км/цагийн хурдтай салхитай, -20 градус хүйтэн байхад буцаагүй, цагдаагийн нисдэг тэрэг дээгүүр нь өнгөрөхөд тусламж гуйгаагүй гэх мэт есөн зүйл ангиар найз залууг нь буруутгасан байна.
Харин Томас эдгээрийг зөвшөөрөөгүй, авиралтыг бид хамтдаа төлөвлөсөн, бид хоёул хангалттай туршлагатай, сайн бэлдсэн. Бид оройд их ойртсон тул тусламж дуудаагүй. Түүний бие гэнэт муудсан, нэгэнт их өндөрт гарсан байсан тул би ганцаараа буцсан гэжээ.
Эх сурвалж: BBC