gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Украин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар

Редакцын бус нийтлэл
Нийтлэлчийн булан
2026-02-20
26
Twitter logo
Редакцын бус нийтлэл
26
Twitter logo
Нийтлэлчийн булан
2026-02-20
Украин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар

2022.02.24-ний дөрвөн жилийн ойд 

Үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар гэдэг ойлголт буй. Чадавх гэж бас нэрлэж байх шиг. Энд сөрнө, бас тэсэж үлдэнэ, тэгээд дараагийнх нь гэсэн санаа байна. Би Орос-Украины дайны талаар голчлон бичдэг учир дайтагч хоёр орны үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар ямар юм бол гэсэн судалгаа хийлээ.  
 
Зураач бус, геополитик судлаач л хийх ёстой гэдгийг сөрчихлөө. Орос улс 2022.02.24-ний үүрээр тусгаар тогтносон, бүрэн эрхэт Украин улсад довтолж, дайныг эхлүүлснээс хойш өнөөдөр дөрвөн жилийнхээ босгон дээр бараг ирж байна.   

Дайн эхэлсэн тэр хар өдөр хүн хүч, зэр зэвсэг, эдийн засаг аль ч талаараа Орос гэдэг их гүрнээс илэрхий хүчин мөхөс жижигхэн Украин гэдэг улс ингээд дуусдаг байжээ гэж хэн хэнгүй, хааяагүй бодож байсан биз ээ. Өөрөөс нь дор хаяж даруй 10 дахин том улс эх орон руу нь гэнэт халдаж буй хэрэг шүү дээ.

Тиймдээ ч сэтгэл нь зовсон холбоотнууд нь Украины Ерөнхийлөгч Зелинскийд яаралтай зугтах санал тавьж нисэх онгоц илгээе гэцгээж байлаа. Аугаа их Америк, Европ ч Оросоос айдаггүй юм аа гэхэд бэргэж байсан цаг. “Киев гурав хоногийн дотор унана” гэсэн түгшүүртэй мэдээ тасралтгүй сонсогдоно. Гурав хоногт унасан Киевээс 450 ч билүү тооны улс төрчийг нь (нацист гэсэн хаяг шошготой) баривчлан шүүхээр шийтгэхээр оросын шүүгч, тусгайнхан, цагдаа, гав гинж, ялын тогтоол, шорон хүртэл бэлтгэчихсэн байсныг яана.   

Гэтэл гайхалтай явдал боллоо. Украины Ерөнхийлөгч Зелинский гэдэг шавилхан залуу Киев хотынхоо төвд бууны суман дор зоригт шонхруудынхаа хамт лайв хийгээд гараад ирлээ. Цаана нь буун дуу, дэлбэрэлт сонсогдоно.  

“Би эх орноо, элэг нэгт ахан дүүс украичуудаа хаяад хаашаа ч зугтахгүй. Үхэх цаг нь болсон бол үхнэ л биз. Украинчууд бид бууж өгөхгүй. Эцсийн дусал цусаа дуустал эх болсон эх орноо хамгаална. Биднийг Донецк, Луганскт оросуудыг хядсан гэдэг бол ердөө л Оросын ээлжит худал гүтгэлэг.

Украинчууд бид Донбасст аллага үйлдээгүй. Харин яг эсрэгээрээ оросууд хядлага үйлдсэн гэдгийг Олон Улсын Шударга ёсны Шүүхээс (International Court of Justice, ICJ) тогтоосон. Энэ бол зүгээр л манай бүрэн эрхт Украин улсыг эзлэн ноёрхох гэсэн шалтаг. Бидэнд зэр зэвсэг өгөөдөх. Бид энэ муухай түрэмгийлэгч Орос “баавгай”-г устгаж чадна” хэмээн Зеленский аюумшиггүйгээр мэдэгдсэн нь украинчууд байтугай даян дэлхийн тэрбум тэрбум хүн ардын нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгов.  

Нас бие гүйцсэн аймшигт махчин баавгайн өөдөөс жижигхэн бамбар зоригтойгоор нүүрийг нь самардаад хаячихаж байгаа юм шиг төсөөлөл тэр үед надад бууж байлаа.  Тийм ээ, үнэхээр самардаад самраад хаясан л даа. Тухайлбал яг тэр үед Киевийн захад Гостомелийн аэродром хавьд ширүүн тулалдаан болж, Путины цэргүүдийг ёстой л самрах шиг болжээ. Цэрэг дайны өчүүхэн ч бэлтгэлгүй гэж басч байсан Украины цэргүүд ингэж эсэргүүцнэ чинээ тэд бодоогүй болохоор эхний эсэргүүцлийн цохилтоос хүч нь сарниж эхэлжээ.

Орос “Баавгай”-г жирийн украин хүмүүс “Молотовын коктейл”-оор “дайлж” гарчээ. Иргэдэд автомат буу нэн яаралтай тараах Зелинскийн тушаал маш оновчтой, цаг үеэ олсон тушаал байлаа. Тэгээгүй бол араа шүтээ тултал зэвсэглэж сургуулилсан түрэмгийлэгчдэд нэгмөсөн арчуулах байж л дээ.  

Маргааш нь нэн гайхалтай операц явуулсан нь ёстой л дэлхийн чихийг дэлдийлгэв.  Түрэмгийлэгчид Газмановынхоо марш мэт сүрлэг дууг дотроо аялж, нэн удахгүй энгэртээ гялалзах одон медалиа мөрөөдөж байтал нөгөө “60 км урт хорт могой анаконда”-г Украин жанжин Залужный дундуур нь тас цавчин хаяв. Гэхдээ их ухаалаг. Засмал замаар яваа 60 км урт танкийн цуваа.

Түрэмгийлэгч Оросын төрийн “хар хайрцаг”-ны бодлого нь бусдыг, түүн дотроо хөрш орнуудаа түрэмгийлэх илэрхий империалист шинжтэй. Болж өгвөл СССР-ээ давуулж дахин байгуулах.

Толгойн ганц танкийг коктейлдчихно, сүүлийн ганц хоёрыг нь их буу минемётоор сүйдлээд хаяхаар эхний ба дунд хэсэг нь эргээд зугтах газаргүй хашигдана. Ингэж балмагдаж байхад нь эхний хэсгийг зүйл дуусгана. Тэгээд сүүл хэсгийн “манийг уншина”. Үүнийг манай Монголын эртний нэрт жанжнууд хэрэглэдэг байсан “уутанд оруулах” байлдааны тактик байсан гэх юм билээ. 

Жижигхэн Украин дайны эхний гурав хоногт л “Ийм чин зоригт ард түмэн ялагдахгүй юм байна. Украин “том” улс, бас “аугаа” ард түмэн юм байна” гэдгээ дэлхий нийтэд харуулсан түүхийг бүтээсэн гайхамшигт явдал юм.  

Түрэмгийлэгч Оросын төрийн “хар хайрцаг”-ны бодлого нь бусдыг, түүн дотроо хөрш орнуудаа түрэмгийлэх илэрхий империалист шинжтэй. Болж өгвөл СССР-ээ давуулж дахин байгуулах. Би гүтгээгүй шүү. Орос улсын 300 гаруй жилийн түүх үүнийг нотолдог гэдгийг бүгд мэдэх буй заа.

Хамгийн гол нь зуун зууныг дамнан, оюун санаа, далд ухамсарт нь империалист үзэл баттай шингэсэн, дайны сэтгэхүйгээр “хүмүүжсэн” олон сая ард түмэн шүү дээ. Жирийн ядуу орос тариачин ч их гүрний дээрэнгүй үзэлтэй. Үүнийгээ тэд патриотизм гэж нэрлэдэг. Маш сонсголонтой үг. Тийм учраас дайны хэнээрхэлтэй генералууддаа ард түмэн нь хайртай. Орост генерал шиг сайхан мэргэжил байхгүй.    

Байгалийн барагдашгүй их нөөцөд тулгуурласан эдийн засаг нь дайны зориулалттай. Би гүтгээгүй шүү. Дэлхийн II дайнаас хойших 80 жилийн  хугацаанд энэ их гүрэн ДНБ-нийхээ 10-22 хувийг ямагт цэрэг дайны төсөвтөө зарцуулсан гэдгийг интернэтэд байгаа нээлттэй мэдээллээс харж болно. Сөрөн тэсвэрлэх чадвар гэдэг нь тэр. Тэгээд бас түүндээ дээр доргүй итгэх нь яана?   

Ийм гүрний улангассан дайралтын өмнө украинчууд  бууж өгөх тухай ярих нь бүү хэл сонсохыг ч хүсэхгүй байсан, одоо бүр ч цаашаа эгнэгт харсан. Ямар ч их  зоригтой хүмүүс юм.  
 
Украины Ерөнхийлөгч Зелинский тэр хурц үгээ дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагч Трампын өөдөөс харж байгаад жилийн өмнө шууд хэлж, өнөөх нь дургүй сонсож байгаа мэт харагдсан ч сэтгэлийн гүндээ энэ зоригт залууг биширсэн байх аа. Трамп өөрөө их зоримог хүн. Зоригтныг үнэлдэг байж таарна. Ганц надад биш олон хүнд тэгж харагдсан байна билээ.  

Тэгвэл дөрвөн жилийн өмнө энэ өдрүүдэд империалист сэтгэлгээтэй Оросын ард түмэн баяр хөөрөөр ёстой бялхаж байлаа. Би гүтгээгүй шүү. Дайн эхэлснийг омог бардам тунхаглаж байсан Путины мэдэгдлийг ард түмнийх нь 70 хувь дэмжжээ. Одоо 25-30 хувь болтлоо унасан.

Энэ нь Оросын ард түмэн зуу зуун жил үе дамжин хадгалагдаж ирсэн Орос гүрний үндэстний сөрөн тэсвэрлэх чадвараа түрэмгий дайны дараа ойлгож мэдэрсний улмаас аажим аажмаар алдаж буйн шинж биз. Энэ хувь цаашаа ч унана. Эвгүйвтэр ганц зургаар тэр сөрөн тэсвэрлэх чадварыг нь үзүүлье. Орешник тэвэрсэн эр-оросын сөрөг хүчний сайтаас.   

Оросыг дэмжигчид надад итгэхгүй байгаа бол интернэтээр дүүрэн байгаа оросын бус мэдээллүүдийг хараарай.  Оросын ТВ-ийг ч хар. NTV гэдгээр нь “Бид украинчуудыг дэндүү дутуу үнэлжээ” гээд уржигдархан ярив.  
 
Дутуу үнэлжээ гэдгийг би дутуу үнэлэхээсээ илүүтэй хэзээ ч хүлээн зөвшөөрч байсангүй гэдгээр нэмж баяжуулъя. Оросуудын хамгийн том зовлон бол “Үл зөвшөөрөх”. Хуучин СССР-т хамт байсан бусад 14 улсаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн гайгаар тэдэн рүүгээ 35 жилийн турш элдэв гибрид дайн (ядаж өдөөн хатгалга) явуулж, Орос өөрөө нэр нүүрээ барлаа, тэдэндээ. Манайхыг ч (Ардчилсан эрх чөлөөт Монгол) ялгаагүй ад үздэг, дарладаг, доромжилдог Буриад, Туватайгаа яг адил хэмжээнд барьж байх гэдэг.   

Цэрэг-дайны стратегийн бүтэлгүйтэл, эдийн засгийн гүнзгий хямрал давхцан, түүнээ дагаад ард олон болон жирийн цэрэг офицеруудынх нь санаа бодол уналтад орсон нь Путиныг одоо тун аюултай байдалд оруулж, эргэн тойрных нь цөөвөр чонууд түүн рүү эв нь таарвал тал талаас нь ноцоход бэлэн болсон бололтой мэдээ тасралтгүй сонсогдож байна.  
 
Батлагдаагүй ч олны яриа ортой. Ер нь энгийн логикоор бодсон ч ийм явдал болбол гайхах хүн байхгүй. Юм цагаа болохоор амархан. Дарангуйлагч Чаушеску, Саддам Хусейн, Каддафи... нарыг санаж байна уу?  

Ингэхэд Орос яагаад Украиныг буулгаж чадахгүй байна вэ? Киевийг гуравхан хоногт гэж орчхоод дөрвөн жил байлдаж байна. Нэг цустай славян гэх орос, украин бодгаль хүний хооронд ямар ялгаа байдаг вэ?  
 
СССР гэж сайхан улс байхад СССР-ийн толгойд инженер, эрдэмтэд украинчууд байлаа. Курчатов, Королев гээд сансрын хоёр эцгийг украин гэдгийг Та нар мэдэх үү? Цөмийн зэвсэг, тийрэлтэт пуужингийн зохион бүтээгчид ба лаборатори, үйлдвэр нь Украинд байлаа. 2014 хүртэл, Крымээ алдах хүртэл украин инженерүүд Орост гэрээгээр очиж, цөмийн цэнэг хошуу ба стратегийн, тив хоорондын пуужингуудад үзлэг, үйлчилгээ хийдэг байлаа.  
 
Одоо тэдний тархи ухаан бүр тод харагдаж байна. Киев ба бусад хотын хороолол, дэд бүтэц, цахилгаан хангамж, эмнэлэг сургууль, зах зээлийг пуужиндаж дрондож харвалаа гээд Орост ялалт ирсэнгүй. Учир нь украин инженерүүд, ажилсаг украинчууд дор нь сэргээн босгоод байна. Украин инженерүүдийн тархи далавчит пуужин бүтээхдээ тулаад байна. Мөд зэвсэглэлдээ бөөнөөр нь оруулна гэх мэт.  
 
Эх орноо үхэн хатан хамгаалан тэмцэж буй баатарлаг Украины ард түмнийг гүнээ хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Украин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар гайхалтай! Харлаа, биширлээ. Ялалт Танай талд бий! Үүнд би итгэж байна.  Бурхан Украиныг ивээх болтугай!  

Тодын Отгонбаяр (Лондон зураач)           

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан