Хөвсгөл нууранд үүссэн хар хил рүү хоёр иргэн автомашинтайгаа живж осолдсон дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг аймгийн төвөөс хойд зүгт 170 км, Хатгал тосгоноос хойд зүгт 70км, Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 62 км-т Далайн зах 4-р багийн Хачим хэмээх газарт Ханх сумаас Ренчинлхүмбэ сум руу явж байсан иргэн Ө.Б УАЗ пургон автомашиндаа долоон зорчигчтой Хөвсгөл нуурын мөсөн дээр явж байхдаа хар хил рүү оржээ.
Ослын улмаас нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живсэн. Таван иргэн эсэн мэнд гарсан тухай мэдээг 2026 оны 2-р сарын 18-ны өдрийн 20:16 цагт хүлээн авсан байна.
Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, зөмлөмжийг дагаж мөрдөн өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээр авто тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг ДАХИН АНХААРУУЛЖ БАЙНА.