Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх саруудын ерөнхий төлөвөөр гуравдугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр, дөрөвдүгээр сард нутгийн зүүн хагаст, тавдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд гуравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба температурын хоног хоорондын өөрчлөлт мөн их байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.
Гуравдугаар сард: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст дунджийн орчим, тодруулбал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд болон Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Тавдугаар сард: Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ