Орчин үеийн, дэвшилтэт технологиуд Орос-Украины дайныг хэрхэн өөрчлөв?
ОХУ дайныг эхлүүлсний дөрвөн жилийн ой удахгүй болно. Гэвч дайны талбарт тулалдаан үргэлжилсээр, хэзээ дуусах нь тодорхойгүй байна. АНУ-ын зуучлалаар Абу Даби хотод дайтаж буй талуудын төлөөлөл уулзсан ч энхийн хэлэлцээрт хүрч чадсангүй, ямар нэг үр дүн гарсангүй. Дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Тэгвэл дайнд ашиглаж буй, шинэ зэвсгүүд юу вэ?

Шинэ пуужингууд: ФЛАМИНГО БОЛОН ОРЕШНИК (монголоор ойн самар гэсэн утгатай)
Энэ дайнд ОХУ, Украины аль аль нь шинэ зэвсэг туршив. Тэдгээрийн нэг нь залуурт пуужингууд бөгөөд нам дор буюу газарт илүү ойр нисдэг тул радараар олоход хэцүү.
Украин шинэ пуужингуудыг барууны түншүүдээсээ авсан. Мөн АНУ-д үйлдвэрлэсэн Atacm баллистик пуужин, Англи Француудын хамтран бүтээсэн Шуурга пуужинг оросын нутаг руу харвасан. Мөн Украин дотоодын цэргийн үйлдвэрлэлээ ч хөгжүүлсээр байна. Тус улсын "Fire Point" компани Киевийн ойролцоо Фламинго гэж нэрлэсэн пуужингууд үйлдвэрлэж, тулалдаанд багагүй хувь нэмэр оруулж байна. Энэ нь бүх бай руу харвадаг давуу талтай.
Ерөнхийлөгч Зеленський Украины хамгийн амжилттай пуужин хэмээн энэ пуужинг тодорхойлж байв. Гэвч чухам хэдийг, хэрхэн ашигласан тухай мэдээлэл ховор.
Тэд дайсны нутгийн гүнд цохилт өгөхийн тулд нисгэгчгүй, алсын зайд нисэх дронуудыг түлхүү ашигладаг. Тулалдааны талбар 1000 км үргэлжилж байгаа бөгөөд Украин газар нутгаасаа алдсаар байгаа тул Оросын эдийн засагт цохилт өгөхөөр хичээж байгаа юм. Тэд 3000 км-ын цаадах байг онох, 900 км/цагийн хурдтай, 1150 кг жинтэй пуужин тээвэрлэх хүчин чадалтай зэвсгүүдийг ашигласаар.
АНУ үүнтэй ижил пуужин хөгжүүлсэн нь Tomahawk бөгөөд маш үнэтэй энэ пуужинг Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд нийлүүлэхээс татгалзжээ.
Тэгвэл ОХУ 5000 км-ын тусгалтай Орешник пуужинг хөгжүүлсэн. Энэ пуужин хурдаараа ч ялгарна. 2024 онд Ерөнхийлөгч Путин Орешникийн хурд секундэд 2,5-3 км гэжээ.
Тэгэхээр энэ пуужинг зогсоох их хэцүү. Одоогоор тус улс энэ пуужинг дайнд хоёр удаа ашигласан. 2024 оны арваннэгдүгээр сард Днепрт, өнгөрсөн сард баруун нутгийн Львив хотод ашиглажээ. Энэ пуужинг хөөргөсний дараа хэд хэдэн хэсэгт хуваагдан, бай руу тусдаа пуужингууд болж чиглэдэг, пуужин тус бүр цэнэгт хошуутайгаараа онцлог. Иймд олон дэлбэрэлт ар араасаа болдог.

Анчин тийрэлтэт онгоцууд F-16-гийн эсрэг
НАТО-гийн гишүүд болох Бельги, Дани, Нидерланд, Норвеги Украинд 45 ширхэг F-16 онгоц нийлүүлсэн гэж таамагладаг. НАТО нийт 90 ширхэг F-16 онгоц нийлүүлэхээр амлажээ.
Энэ онгоцоор бүх төрлийн зэвсэг тээвэрлэх боломжтой, олон зорилгоор ашиглахын сацуу засвар үйлчилгээ хийхэд хялбар. Энэ онгоцыг АНУ, НАТО-гийн орнуудад олноор нь ашигладаг.
Анхны F-16-г 1978 онд Америкт нисгэжээ. Одоо барууны орнууд хуучин онгоцнуудаа 2015 оны F-35 онгоцоор сольж байна. Энэ онгоцыг мөн л АНУ-д үйлдвэрлэсэн.
Украины агаарын хүчин тийм ч сайн хөгжөөгүй тул баруунаас нийлүүлсэн онгоцнууд дайнд чухал үүрэгтэй. Тус улс дайн эхлэх хүртэл 1970-аад онд ЗХУ-д үйлдвэрлэсэн, MiG-29өөс өөр дайны онгоцгүй байжээ.
F-16 онгоцны үзүүлэлтүүд
Энэ онгоцоор ниссэн, Украины нисгэгч "Өмнө нь бид товчлууртай гар утас ашигладаг байв. Харин одоо ухаалаг утас ашиглаж байгаатай энэ онгоц адил. Бид энэ онгоцоор агаарын хамгаалалтаа сайжруулж, газар дээрх бай руу довтлох боломжтой" гэсэн байна.
Украин энэ онгоцыг амжилттай ашигласан нэг жишээ нь 2024 оны арванхоёрдугаар сард нэг украин нисгэгч зургаан пуужинг устгажээ.
Тэгвэл BBC Орос сувгийн мэдээлснээр орчин цагийн, оросын агаарын хүчний гол зэвсэг нь Su-30, Su-34, Su-35-ээс бүрдэх Сухойн гэр бүл юм. Одоогоор үйлдвэрлэж эхлээгүй ч Su-57 дайны онгоцыг бүтээсэн. Эдгээр нь орчин үеийн радартай, холын зайд нисэх чадвартай.
Дэлхийд хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй улс АНУ бол ОХУ хоёрдугаарт ордог. Оросын нийт дайны онгоц Украиныхаас хэд дахин их. Гэвч ОХУ барууны Patriot хэмээх газраас довтлох, агаараас эсэргүүцэн хамгаалах системийн улмаас Украины гүн рүү онгоцнуудаа оруулдаггүй.
Иймд агаарын тулаан сүүлийн дөрвөн жилд цөөн удаа болжээ. Дайтаж буй хоёр улсын аль аль нь дайсны агаарын бүсэд нэвтрэлгүйгээр, алсын зайэ пуужинг тэсрэх бөмбөгтэй нь хөөргөж байна.
Дронууд
Дроныг энэ дайнд ажиглалт хийх, байг тодорхойлох, пуужин тээвэрлэх, камиказэ зэвсэг болгон өргөнөөр ашиглаж байна. BBC-гийн цэргийн сэтгүүлчийн мэдээлснээр Украин дрон, робот хөгжүүлэлтэд ихээхэн анхаарч, багагүй амжилт үзүүлжээ. Тэд жилд 4000 дрон үйлдвэрлэх хүчин чадалд хүрсэн. Өнгөрсөн онд болсон "Аалзны тор" ажиллагааны үеэр 110 дроныг Оросын нутаг руу нууцаар оруулж, 40 бөмбөгдөгч онгоцыг устгасан байна.
Эх сурвалж: BBC