gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Туяа: 2025 онд самнасан ноолуурын экспорт 5.7 дахин өссөн

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-02-13
22
Twitter logo

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан, гурван жилийн хугацаатай гэрээ энэ зунаас хэрэгжиж эхэлнэ. Энэ гэрээ хүчин төгөлдөр болсноор арьс шир, ноос ноолуурын салбарынхан хамгийн түрүүнд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны дарга Ц.Туяа Москва хотод болсон, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцлоо.

Түүнээс оросын зах зээлд монгол ноолуур танигдсан эсэх, манай компаниуд зах зээлээ тэлж чадах эсэхийг тодруулав. 

-Өнгөрсөн онд техникийн зохицуулалтыг баталснаар манай салбарт маш том өөрчлөлт авчирлаа. Өмнө нь бид нийт ноолууран түүхий эдийнхээ 70-80 хувийг угаагаад гаргадаг байв. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд одоо самнахаас дээш боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг л экспортолж байна. 2025 онд самнасан ноолуурын экспорт 5.7 дахин өссөн нь том амжилт юм.      

ОХУ руу экспорт хийхэд татвар хамгийн том асуудал. Одоо 38 хувийн татвартай байна.

Манай улсад угаах, самнах үйлдвэрүүд олон. Түүхий эдээ 100 хувь угааж, самнаж байна. Харин нэмүү өртөг шингэсэн, ээрмэл утас, сүлжмэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага бий. Италийн төрийн санхүүгийн байгууллагатай манай холбоо анх удаа санамж бичиг байгуулсан.          

Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулснаар манай салбарт олон боломж бий болгоно. Арван мянган тонн ноолуур, 35 мянган тонн ноос, 400 тонн сарлагийн хөөвөр, 2000 тонн тэмээний хөөврийг жил бүр үйлдвэрлэдэг. Москвад болсон хуралд ноолуурын салбараа төлөөлөн "Кашемир холдинг", "Ханбогд кашимер", "Байгаль кашмир", "Улаанбаатар ботго", "Гурван сор", "Гоёл кашимер" компанийн төлөөлөл оролцлоо. 

Монгол ноолуураа сурталчлах, бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилгоор бид ирсэн. Энд хуурамч буюу холиотой бүтээгдэхүүн их. Иймд манай холбоо чанар стандартыг хангах төрийн үүргийг өмнөөс нь хэрэгжүүлдэг. Салбарынхаа үйл ажиллагааг дэмжиж, хяналттай, баталгаажуулсан бүтээгдэхүүнийг л экспортлохоор түлхүү ажиллаж байна.  

"Цагаан алт" хөтөлбөрөөр дамжуулан төрөөс ноос, ноолуурын салбарыг их дэмждэг. Техникийн зохицуулалттай болсноор БНХАУ руу нийт түүхий эдийнхээ 70-80 хувийг угаагаад л гаргадаг байсан нь зогссон талаар би дурдсан.

Уур, ус, цахилгааны хэмнэлттэй тул манай салбарын компаниуд Итали тоног төхөөрөмж түлхүү хэрэглэдэг. Ээрмэл, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд технологийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Япон, Германы технологи хамгийн шилдэг нь.   

ОХУ руу экспорт хийхэд татвар хамгийн том асуудал. Одоо 38 хувийн татвартай байна. Гэрээ хүчин төгөлдөр болсноор гаалийн татварыг тэглэнэ, бид НӨАТ төлнө. Ноолуурын компаниуд нэгдэн, монгол ноолуур гэсэн нэгдсэн брэндийн дор, гарал үүслийн баталгаатай,  сайн чанартай бүтээгдэхүүнийг л энд худалдахаар зах зээлийг нь судалж байна.

Эцсийн бүтээгдэхүүн л гаргана гэсэн үг юм. Одоо татвар өндөр байгаа тул бүтээгдэхүүнээ маш бага гаргадаг. Оросууд монгол ноолуурыг мэддэг, авахыг их зорьдог. Гэвч хуурамч, холиотой бүтээгдэхүүн их тул манай бүтээгдэхүүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.                    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан