Цахим орчинд “санхүү авна” гэх зар байршуулж эмэгтэйчүүдийг дуудаж ирүүлэн хүчирхийлж, дээрэмддэг бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.
Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 00:00 цагийн орчимд цахим орчинд байршуулсан зарын дагуу очсон эмэгтэйчүүд Чингэлтэй дүүрэгт байрлах орон сууцанд үл таних 25-30 орчим насны долоон эрэгтэйд хутга тулгуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөн, зодуулж, банкны данснаасаа 1.7 сая төгрөгийг бусдын данс руу шилжүүлэхэд хүрсэн байна. Мөн гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн алба шуурхай ажиллагаа явуулж, хэрэгт сэжиглэгдсэн найман этгээдийг олж тогтоон баривчилсан байна. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Урьдчилсан мөрдөн шалгалтаар сэжигтнүүд нь удаа дараа зохион байгуулалттайгаар цахим орчинд “санхүү авна” гэх хуурамч зар байршуулж, эмэгтэйчүүдийг тодорхой байршилд дуудан ирүүлж хүч хэрэглэн бэлгийн хүчирхийлэл үйлдэх, эд зүйлсийг нь дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчны хуурамч зар, мэдээлэлд итгэхгүй байх, хувийн аюулгүй байдлаа хамгаалахыг анхааруулж, ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг эрчимтэй зохион байгуулж байгаагаа мэдэгдлээ.
Эх сурвалж: ЦЕГ