gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Үхрийн махны татвар 50 хувь байгааг Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан гэрээгээр тэглэсэн"

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-02-13
10
Twitter logo

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн энэ сарын 9-13-ны өдрүүдэд Москва хотод ажиллав. Тэрээр УИХ, ОХУ-ын Холбооны хурлын хамтын ажиллагааны комиссын II хуралдаанд оролцсоны дараа дараах мэдээллийг өгөв.

-Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан гэрээг хоёр улсын парламент соёрхон батлаагүй байна. Эдгээр улс баталж, нот бичгээ солилцсоноос 60 хоногийн дараа гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болно. Тэгэхээр зунаас хэрэгжих болов уу. 367 бүтээгдэхүүний татварыг тэглэж, заримынх нь хувийг багасгасан.

Эдгээр бүтээгдэхүүний 97 хувь нь манай салбарынх. Ноос ноолуур, арьс шир гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн хамгийн олон байгаа. Энэ гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төр дотоодын ААН-үүдээ бодлогоор дэмжих, өрсөлдөх чадварыг нь сайжруулах хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, дэд бүтцийн, экспортын дэмжлэгүүд байж болно.                

Мөн тарифын, тарифын бус буюу хоёр улсын хооронд харилцан итгэмжлэл, лабораторийн дүн, стандартын нийцэл хангах хэрэгтэй. Хувийн хэвшил нэгдсэн ойлголттой болох нь чухал. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд 70 орчим ААН ирсэн. Тэд энд түншүүдтэй болох нь чухал. Цаашид бид ОХУ-д монгол бараа сурталчилсан үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж, бүтээгдэхүүнээ танилцуулна. 

Үхрийн махных 50, богийн маханд 15 хувийн экспортын татвартай.

Өмнө нь Эдийн засгийн харилцан туслалцах орнууд буюу Соц интернийн орнууд гэж байсан. Эдгээр улс одоо Евразийн эдийн засгийн холбоог бүрдүүлж байна. Зүүн Европын, Төв Азийн орнууд болон ЗХУ-д бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж, 1990 оноос өмнө манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар гол үүрэг гүйцэтгэж байв. Одоо уул уурхай манай экспортын 96 хувийг эзэлдэг. Хөдөө аж ахуйн экспорт 1-2 хувийг л эзэлдэг болж, экспортын байр сууриа алдсан. Бид уул уурхайд хэт их найдах болсон.

Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд Евразийн эдийн засгийн холбоотой гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ нь 180 сая хүнтэй зах зээл тул Монгол Улсад ашигтай. Гэхдээ бид импортын, хямд үнэтэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө. Иймд дотоодын ААН-үүдээ дэмжих шаардлагатай. Эс бөгөөс их эрсдэлд орно. Энэ гэрээний давуу талыг бүх түвшинд ашиглах шаардлагатай.   

ОХУ бидэнд малын эрүүл мэнддээ онцгой анхаарч, эрүүл бүс, эрүүл аймаг байгуулахыг, стандартаа сайн мөрдөхийг  хүссэн. Манай талаас малын эмч нараа ОХУ-д урт, богино хугацаагаар сургах, малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавилаа. Итгэлцэл төрүүлэх хэрэгтэй. Мал нь эрүүл бол мах нь эрүүл байна. Дагаад арьс шир нь ч сайн чанартай байна. Эрүүл бүс гэхээр хашаална гэж битгий ойлгоорой. Тодорхой хүрээнд малын хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналтын цэгүүдийг тухайн бүсээ тойруулан байгуулна. Ингээд 2-3 жилд малын өвчин бүртгэгдээгүй бол тухайн бүсийг эрүүл гэж үзнэ.   
Манайхаас бараа гаргахад ОХУ-ын хил, гааль олон ша дамжлагатай байдаг нь үнэн. Иймд хөнгөвчлөхөөр ажиллана. Гаалийн мэдүүлэг өгснөөс хойш таван цагийн дотор барааг нэвтрүүлнэ.Гэхдээ Монгол Улс өөрөө хичээх хэрэгтэй. МОҮХАҮТ болон ОХУ-ын танхим тогтмол хамтран ажиллах хэрэгтэй. Бидэнд тусална гэж хэн нэгэнд найдвал гэрээ үр дүнд хүрэхгүй. Одоо махны татвар 15-50 хувь байна.

Үхрийн махных 50, богийн маханд 15 хувийн татвартай. Эдийн засгийн хоригт орсонтой адил өндөр татвартай байв. Эдгээрийг тэглэснээр манай экспорт өснө. гэхдээ үүний өмнө бид малаа эрүүл гэдгийг баталсны дараа нэвтрэх боломжтой. ААН-үүд хичээх хэрэгтэй.                                             

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.                     

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан