![]()
Улаанбурхан өвчний халдварын нөхцөл байдал болон халдвараас хэрхэн сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайханаас тодрууллаа.
-Улаанбурхны халдвар ямар түвшинд байна. Ихэвчлэн аль насныхан өртөж байна вэ?
-Манай улс улаанбурхны өвчлөл хамгийн өндөр орнуудын дунд 2-рт, нэг сая хүн ам дахь өвчлөлөөр 1-рт орж байна. 2025 оны 2-р сард энэ халдварын анхны тохиолдол Вьетнам улсаас зөөвөрлөгдөн орж ирснээс хойш өнөөдрийг хүртэл 14,177 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 15 шинэ тохиолдол гарсны 12 нь Улаанбаатар хотод, гурав нь хөдөө орон нутагт байна. Ихэвчлэн 10-14 насны хүүхдүүд өвдөж байна. Улаанбурхан өвчний оноштой 65 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас бүгд биеийн байдал хүнд, хүндэвтэр байна.
-Энэ өвчний хүндрэл гарч байна уу. Хүндэрч буй шалтгаан нь юу вэ?
-Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 30 хувь нь хүндэрч байна. Нас баралтад хүргэх хүндрэлүүд нь уушгины хатгаа, уушгины цочмог гэмтэх хам шинж, үжил, тархины үрэвсэл, суулгалт байдаг
-Өнгөрсөн зунаас улаанбурхны дархлаажуулалтыг эрчимжүүлсэн. Улсын хэмжээнд улаан бурхны дархлаажуулалт ямар түвшинд байна вэ. Зорилтот насныхны хэдэн хувь вакцинаа хийлгэсэн бэ?
-Өнгөрсөн зун халдварын тохиолдол маш их байсан бөгөөд 9-р сараас 15 нас хүртэл хүүхдүүдэд нөхөн дархлаажуулалтыг хийсний үр дүн өвчлөл буурсан. Намар сургууль эхлэх үед улаанбурхны өвчлөлгүй болсон байсан бол өнгөрсөн 12-р сараас эхлэн тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэн.
Улаанбурхан өвчний хор уршиг их. Учир нь “immune amnesia” буюу дархлааны санамжийг алдагдуулдаг.
Одоо өдөрт 15-25 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд 1-р сарын 23-наас улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтыг 10-15 насны хамгийн их өвдөж буй насны хүүхдүүдэд хийж эхэлсэн. Улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт 68 хувьтай байна.
-Вакцин хийлгээгүй хүүхэд энэ халдвараар нас барсан гэх мэдээлэл цахимд цацагдсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 13 хүн амь насаа алдсан байна. Вакцин хийлгээгүй хүүхдүүд энэ халдвараар нас барж байна.
-Улаанбурхан өвчин өмнө нь манай улсад ямар байсан бэ?
-Монгол Улс 1957 оноос улаанбурхан өвчнийг бүртгэж эхэлсэн ба 1960- 1972 онд жилд дунджаар 14 мянга орчим хүн улаанбурхнаар өвчилж, 140 нь нас барж байв. 1973 оноос улаанбурхны эсрэг вакцины 1 тунг дархлаажуулалтын үндэсний товлолд нэвтрүүлж, 1989 оноос 2 тун болгон өргөжүүлсэн байна.
Үүний үр дүнд өвчлөл буурч, улсын хэмжээнд 2011-2015 оны 3-р сар хүртэлх дөрвөн жилийн хугацаанд улаанбурхны нэг ч тохиолдол бүртгэгдээгүй тул Монгол Улс 2014 оны 6 дугаар сард “Улаанбурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосон” тухай батламжийг ДЭМБ-аас гардан авч байв. Гэтэл дархлаажуулалтад хангалтгүй хамрагдсанаас 2025 оны зунаас дэгдсэн халдварын улмаас тархалт өндөртэй орон болсон нь харамсалтай.

-Улаанбурхан ямар хор уршигтай өвчин бэ?
-Улаанбурхан өвчний хор уршиг их. Учир нь “immune amnesia” буюу дархлааны санамжийг алдагдуулдаг. Энгийн үгээр хэлбэл энэ нь вирус, нян зэргийг устгадаг дархлааны хамгаалалтын санамж эсүүд санамжаа алддаг, ингэснээр халдвар орж ирэхэд хүний дархлааны эсүүд таньж илрүүлж, хурдан устгах боломжгүй болдог.
Халдвартай тэмцдэг эсрэг биеийн 73 хувь хүртэл арилгадаг тул хүүхэд амархан өөр халдвар авах боломжтой болно. Энэ дархлааны санамжаа алдах үйл явц хэдэн сараас таван хүртэл жил үргэлжлэх боломжтой гэдгээрээ аюултай юм.
-Халдварын тархалтыг бууруулах ямар аргууд байдаг вэ?
-Улаанбурхны вирусийн халдварлуулах чадвар буюу R₀ ≈ 15, энэ нь нэг хүн 15 хүнд халдвар тараадаг гэсэн үг. Тэгэхэд ковид-19-ийн вирусийн R₀ ≈ 2–3. Тэгэхээр улаанбурхны вирус ковидын вирусээс 5-8 дахин өндөр халдварлах чадвартай.
Ийм амархан халдварладаг тул вакцингүй хүн энэ халдварыг авдаг. Халдварын тархалтыг бууруулах гол арга нь дархлаажуулалт байдаг. Хүн амын 95-аас дээш хувь нь вакцинжуулалтанд хамруулж байж энэ өвчний тархалтыг зогсоож чадна.
2011-2015 оны 3-р сар хүртэлх дөрвөн жилийн хугацаанд улаанбурхны нэг ч тохиолдол бүртгэгдээгүй тул Монгол Улс 2014 оны 6 дугаар сард “Улаанбурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосон” тухай батламжийг ДЭМБ-аас авч байв.
-Энэ халдвараас сэргийлэхийн тулд Та иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулж хамгаалах нь чухал. Товлолын дархлаажуулалтыг 9 сартай болон 2 настай хүүхдэд хийж байна. Нэмэлт дархлаажуулалтыг 6-8 сартай хүүхэд болон 10-15 настай хүүхдэд хийж байна.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдолтой хавьтал болсон иргэд 72 цагийн дотор голомтын дархлаажуулалтад хамрагдана. Харин бага насны хүүхэдтэй ойр байдаг иргэд, улаанбурхны өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эсэхээ мэдэхгүй эсвэл хамрагдах хүсэлтэй хэн ч сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болно.
-Улаанбурхны вакцин аутизм үүсгэдэг үү?
-Сүүлийн үед улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг УГУ нэртэй вакциныг аутизм үүсгэдэг гэсэн цуу яриа гарч байна. Энэ бол ташаа мэдээлэл юм. 1998 онд Английн эрдэмтэн Вэйкфилд 1998 онд 12 хүүхдэд хийсэн судалгаагаар 8 хүүхдэд илэрсэн шинж тэмдэг дээр үндэслэн вакцин хийлгэсэн нь аутизм үүсгэсэн байж болзошгүй талаар хэвлүүлсэн байдаг. Үүний дараа маш олон орны эрдэмтэд, судлаачид вакцинтай холбоотой судалгаануудыг хийж вакцин аутизм үүсгэдэггүйг баталсан.
Харин Вэйкфилдийн хувьд хуурамч судалгаа хийснийг Английн Эрүүл мэндийн хорооноос нотолж, судалгаа хийх, эмчлэх эрхийг нь цуцалж, Lancet сэтгүүл албан ёсоор 2010 онд энэ нийтлэлийг эргүүлэн татсан. Саяхан 2025 оны 12-р сард 2010-2025 оны хооронд хийсэн 35 судалгаа, таван мета судалгаан дээр дүн шинжилгээ хийж дахин вакцин аутизм үүсгэдэггүйг баталсан. Иймд хуучны хуурамч судалгааг ишлэл болгож хүмүүсийг төөрөгдүүлж байна.