Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ дайныг зун гэхэд зогсоохыг хүсэж байгаа бол ОХУ-д илүү шахалт үзүүлэх шаардлагатай гэв.
Мөн АНУ-ын зуучлалаар ирэх долоо хоногт Майамид болох уулзалтад Оросын талаас оролцох эсэх нь тодорхойгүй байна гэжээ.
Зеленський өмнө нь АНУ-ын тал бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг энэ оны зургаадугаар сар гэхэд дуусгах хүсэлтэй байгаа хэмээн мэдээлсэн.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд гурван талын уулзалтыг хоёр удаа зохион байгуулсан ч тодорхой ахиц дэвшил гараагүй юм.
Зеленський энхийн тохиролцоонд хүрэхэд АНУ-ын үүрэг чухал гэдгийг онцлоод “Энэ нь зөвхөн Украинаас хамаарахгүй. АНУ ОХУ-д илүү хүчтэй шахалт үзүүлэх шаардлагатай” гэж мэдэгдэв.
Талуудын эцэслэх батлахаар хэлэлцэж буй 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөнд Украины ерөнхийлөгчийн сонгуулийг яаралтай зарлах гэж тусгасан.
Саяхан Орос, Украины дайн эхэлсний дөрвөн жилийн ойгоор буюу хоёрдугаар сарын 24-нд ерөнхийлөгчийн сонгууль болон энхийн хэлэлцээний талаарх санал асуулгыг зарлана гэх мэдээлэл цацагдсан.
Харин үүнийг Зеленський үгүйсгэж "Ерөнхийлөгчийн сонгуулийн зарыг тараах тухай мэдээллийг анх удаа сонсож байна" гэжээ.
Эх сурвалж: Reuters