gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -5
  • Зурхай
     2.16
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -5
Зурхай
 2.16
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -5
Зурхай
 2.16
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Элчин сайд

Элчин сайд нар ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

Б.Нямдарь
Элчин сайд
5 цаг 30 минутын өмнө
21
Twitter logo
 
Б.Нямдарь
21
Twitter logo
Элчин сайд
5 цаг 30 минутын өмнө

Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Элчин сайд нарын Цагаан сарын баярын мэндчилгээг бид жил бүр хүргэдэг уламжлалтай билээ. Тэдний "Сүрээр дарагч" Гал морин жилийн мэндчилгээ ба энэ онд юу хийхээр төлөвлөж буй талаар нь хүргэж байна. (Жич: Элчин сайд нарын мэндчилгээг тухайн улсын нэрний цагаан толгойн үсгийн дарааллаар нийтэлсэн болно)

АВСТРАЛИ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ТА БҮХЭНД ГАЛ МОРИН ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, АРВИН ИХ АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ! 

Австрали Улсын Элчин сайд Лео Зэнг:

- Та нийт монголчуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү!
- Монгол түмэн та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Энэхүү онцгой баяр нь гэр бүлээрээ цуглаж, ахмадуудаа хүндэтгэн, үе үеийг холбосон үнэт зүйлс, уламжлалаа эрхэмлэн дээдлэх цаг билээ. Ирж буй гал морь жилээ угтах энэ мөчид Австрали улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлье. Австрали Улсын нэрийн өмнөөс Та бүхэнд Гал Морин жилдээ эрүүл энх, аз жаргал, арвин их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Гал морь жил Та болон Таны хайртай хүмүүст шинэ боломж, амжилтыг авчрах болтугай. Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
Морь жил бол эрч хүч, урагшлах хөдөлгөөний бэлгэдэл гэж би бодож байна. Ирж буй морь жилд Монгол Улстай хамтын ажиллагаагаа ахиулж, ард иргэд хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлэн, хоёр улсын хувьд бодит үр өгөөж авчрах зорилготой. Мөн боловсрол, ур чадварын хөгжил, соёлын солилцооны чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна.

Харин хувь хүнийхээ хувьд, энэ жил албан ажлаар болон хувийн аяллаар Монгол орны үзэсгэлэнт байгаль, баялаг соёл, сайхан хоолтой илүү ихээр үзэж танилцахыг хүсэж байна. 

"ГАЛ МОРИН ЖИЛ ТА БҮХЭНД БОЛОН ГЭР БҮЛД ТАНЬ ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТЫГ АВЧРАХ БОЛТУГАЙ!"

АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган:

- АНУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс Монголын ард түмэндээ аз жаргалтай, өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүлье! Нэгэн монгол найз минь хэлснээр энэ жил 60 жилд ганц тохиодог Улаан Гал Морин жил тохиож буй гэсэн. Энэ нь өөрчлөлт, шинэчлэл, шинэ эхлэл, өсөлт хөгжил, боломжийг бэлгэддэг бөгөөд эдгээр нь АНУ, Монголын идэвхтэй, эрч хүчтэй түншлэлийг илэрхийлж байна гэж бодож байна. Гал Морин жил Та бүхэнд болон гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, амжилтыг авчрах болтугай!

- Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- Энэ жил манай хоёр улсын хувьд онцгой жил юм. АНУ 250 жилийн ойн “Freedom 250” буюу Тусгаар тогтнолын 250 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх олон арга хэмжээ төлөвлөсөн. Харин Монгол Улс дэлхийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Монголын эзэнт гүрний 820 жилийн ойг тэмдэглэнэ. АНУ-ын Элчин сайдын яам эдгээр хоёр чухал ойг хамтран тэмдэглэж, хоёр улсын тогтвортой, урт хугацааны түншлэлийг онцлон харуулахад Монголын анд нөхөдтэйгөө хамтран ажиллахдаа баяртай байна.

462 сая ам.долларын санхүүжилттэй, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын дэмжлэгтэй Улаанбаатар хотын Усны Компакт төсөл 3 дугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжиж дуусах гэж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү өөрчлөлт авчрах төсөл нь хотын доод урсгалын шинэ худгуудыг ашиглалтад оруулах, бохир усыг дахин боловсруулах, нийслэл хот болон оршин суугчдын усны салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах арга хэмжээнүүдийг багтааж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд энэ жил United Airlines Монгол Улсад нислэг үйлдэж эхэлсэн АНУ-ын анхны агаарын тээврийн компани боллоо. Бид Монголын түншүүдтэй хамтран худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн ажиллана. Мөн өнгөрсөн сард Монгол Улс АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зохион байгуулсан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын сайд нарын уулзалтад оролцсон. Энэ жил Монгол зэрэг түнш орнуудтай хамтран аюулгүй, тогтвортой стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор ажиллах болно.

Аюулгүй байдлын түншлэл маань бат бөх хэвээр байна. “Khaan Quest” /Хааны эрэлд/ энхийг сахиулах олон улсын сургалт, дадлага энэ жил дахин зохион байгуулагдаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих чиглэлд олон жилийн хамтын ажиллагаа үргэлжилнэ.

Цаашид бид 2027 оны нэгдүгээр сард тэмдэглэх АНУ–Монголын хоёр талын дипломат харилцааны 40 жилийн ойд бэлтгэж эхлээд байна.

Эдгээр бүх чиглэлд бид Гал морь жилийн билэгтэй, ерөөлтэй энэ онд хоёр улсын ард иргэд, Засгийн газар хоорондын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.

МОНГОЛЫН ӨВӨРМӨЦ ОНЦЛОГИЙГ БИЙ БОЛГОДОГ ЧАНАРУУД БОЛОХ АРД ТҮМНИЙ ЧИН СЭТГЭЛ, ЗОЧЛОМТГОЙ ЗАНГ ҮРГЭЛЖ МЭДЭРДЭГ 

БНСВУ-ын Элчин сайд Нгуен Дуан Тань:

- Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын ард түмэнд хамгийн халуун дулаан, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 

Шинэ он Монголын айл бүрт эрүүл энх, аз жаргал, амар амгалан, аз хийморийг авчрах болтугай. Монгол Улс цаашид тасралтгүй цэцэглэн хөгжиж, тогтвортой байх болтугай. Цагаан сар бол зөвхөн шинэ оны эхлэх мөч төдийгүй хүмүүс цугларч, уламжлалт сайн сайхан үнэт зүйлс, гэр бүлийн халуун дулаан үнэ цэнийг  мэдрэх боломж юм. Би энэ улсын өвөрмөц онцлогийг бий болгодог чанарууд болох Монголын ард түмний чин сэтгэл, зочломтгой, ойр дотно сэтгэлийг үргэлж мэдэрч ирсэн. Энэхүү хаврын баярыг тохиолдуулан, Вьетнам, Монголын ард түмний хоорондын нөхөрлөл, ойлголцол цаашид улам бэхжихийг хүсэн ерөөе. 

- Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- Золгон ирж буй Морин жил Вьетнам, Монголын хооронд эрч хүч, тууштай байдал, холбоо харилцаа улам илүү хүчирхэгжсэн жил болно хэмээн би найдаж байна. Би өөрийн албан үүргийнхээ хүрээнд худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол, хүмүүс хоорондын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг хоёр талын давуу талтай болон харилцан бие биеэ нөхөх хэрэгцээтэй салбаруудын бодит хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд Монголын түншүүдтэйгээ хамтран ажиллахыг хүсэж байна. Би аливаа төсөл, хамтын ажиллагааны хөтөлбөр бүр тодорхой ашиг тус авчирч, хоёр улсын харилцааг ард түмний өдөр тутмын амьдралд ойртуулахад онцгойлон анхаарч байна. Монголын тал нутагтайгаа гүн гүнзгий холбоотой Морины нэгэн адил итгэлцэл, тууштай байдал, алсын хараа бүхий Вьетнам, Монголын найрсаг харилцаа шинэ онд тогтвортой, удаан үргэлжлэх алхмуудаар үргэлжлэх болно гэдэгт би итгэлтэй байна. 

“ЭНЭ ЖИЛ БИД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙГАА” 

ХБНГУ-ын Элчин сайд Хэльмут Кулитц:

- Сар шинийн баярыг тохиолдуулан Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Айлчлан ирж буй Морин жилд Та бүхэнд болон гэр бүлд тань юуны өмнө эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэ он эрч хүч, амжилт бүтээл, итгэл найдвараар дүүрэн байж, Монголын ард түмний олон зуун жилийн түүхэнд уламжлагдан ирсэн эв нэгдэл, хамтын үнэт зүйлс улам бат орших болтугай. 

- Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- Ирж буй Морин жилийн хувьд би Монгол Улсад элчин сайдаар ажиллаж буй гурав дахь жилтэй золгож байна. Танай сайхан оронд манай хоёр ард түмэн хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах боломж олдсонд би маш их баяртай байгаа ба миний хувьд нэр төрийн хэрэг гэдгийг юуны түрүүнд онцолж хэлмээр байна. Монголын ард түмэн намайг угтан авсан нээлттэй, халуун дотно харилцаа надад онцгой үнэ цэнтэй байлаа. 

Энэ жилийн хувьд боловсролын салбарт өндөр ач холбогдол өгч байгаа. Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бид энэхүү чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр зорьж байна. Боловсрол нь Герман, Монголын харилцааны бат бөх тулгуур багана болсоор ирсэн. Үүний нэг тод жишээ бол Монголын нэрт зохиолч Дашдоржийн Нацагдорж бөгөөд тэрээр яг 100 жилийн өмнө Германд суралцахаар явсан. Энэхүү уламжлалыг үргэлжлүүлэн бид их, дээд сургууль хоорондын болон мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллана. 

Морь жил нь эрч хүч, тэсвэр хатуужил, мөн шинэ эхлэлийг бэлгэддэг. Эдгээр нь Монгол орны оюун санааг илтгэхийн адилаар мөн бидний хамтын ирээдүйн зорилтуудыг тодорхойлохоор байна. Бид цаашид ч нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр улсын бат бөх түншлэлийг улам гүнзгийрүүлэхийг эрмэлзэх болно. 

“ГАЛ МОРИН ЖИЛДЭЭ АЗ ЖАРГАЛ, ЭЛБЭГ ДЭЛБЭГ ИДЭЭ УНДАА, ӨӨДРӨГ СЭТГЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ” 

ИБУИНХУ-ын Элчин сайд Фиона Блайт:

- Ирж буй Гал морин жилд Монголын ард түмэнд гайхалтай ахиц дэвшлийг хүсэн ерөөе. Сар шинэдээ аз жаргал, элбэг дэлбэг идээ ундаа, өөдрөг сэтгэлээр дүүрэн байх болтугай. Та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээлээр арвин, сайн сайхныг хүсье.

- Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- Морин жил Их Британи–Монголын харилцааг улам ойртуулж, илүү бат бөх болгоно гэдэгт найдаж байна. Британийн Элчин сайдын яам боловсрол, дэд бүтэц, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Ирэх онд бид хоёр улсын эдийн засагт эерэг нөлөө, бодит өсөлт авчрахад илүү төвлөрч ажиллах болно.

“КАЗАХСТАН, МОНГОЛ УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ГАЛ МОРЬ ЖИЛИЙН  БЭЛГЭДЛЭЭР ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА” 

БНКазУ-ын Элчин сайд Алмас Сейтакынов:

- 
Цагаан сар нь оюун санааны үнэт уламжлал, ёс заншлаа дээдлэн хүндэтгэхийн бэлгэ тэмдэг юм. Энэхүү баярын өдрүүдэд ахмад настнуудаа хүндэтгэх, ойр тойрныхондоо халамж тавих, нийгмийн эв нэгдэл, зохицлыг эрхэмлэх нь онцгой байдаг. Энэ нь мөн шинэчлэл, хүнлэг сэтгэл, үе үеийн залгамж холбооны бэлгэдэл билээ. 

Монгол Улсын нийт ард түмэнд эрүүл энх, амар амгалан амьдрал, аз жаргал, элбэг дэлбэг байдлыг хүсэн ерөөе. Цагаан сарын баяр айл өрх бүрд баяр баясгалан, сайн сайхан бүхнийг авчирч, сайн үйлс, сайхан эхлэлүүдийн замыг нээх болтугай. 

БНКазУ Монгол Улстай тогтсон уламжлалт найрамдал, сайн хөршийн харилцааг онцгойлон эрхэмлэдэг. Манай хоёр улсын хамтын ажиллагаа цаашид ч ард түмний харилцан нийтлэг ашиг сонирхлын төлөө улам бүр эрчимтэй хөгжих болтугай. 

- Ирж буй Морь жилийн тань зорилго юу вэ?
- Гал морь жил уламжлалт ёсоороо хүч чадал, эрч хүч болон бүтээлч чанартай нягт холбоотой. Бид Казахстан, Монгол Улсын хамтын ажиллагааг гал морь жилийн  бэлгэдлээр хөгжүүлэхийг зорьж байна. 

Бидний тэргүүлэх зорилт бол хоёр талын харилцааг бодит агуулгаар баяжуулах явдал юм. Үүнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй–аж үйлдвэрийн цогцолборын салбар дахь хамтарсан төслүүдийг урагшлуулах, бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэх асуудлууд багтана. 

Түүнчлэн хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой бөгөөд боловсрол, соёлын солилцоо, залуучуудын санаачилгууд, аялал жуулчлалын харилцааг дэмжихэд онцгой анхаарал хандуулна. 

Мөн олон улсын тавцангууд дахь улс төрийн яриа хэлэлцээ, уялдаа холбоог цаашид бэхжүүлэх сонирхолтой байна. Манай үндсэн чиг шугам өөрчлөгдөхгүй. Казахстан, Монгол Улсын хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд бодитой, мэдрэгдэхүйц үр дүнд тулгуурласан үр шимийг авчрах ёстой. 

“МОНГОЛ, КУБЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛХЭЭ МӨНХ ХӨХ ТЭНГЭР ШИГ УЛАМ БАТЖИН БЭХЖИХ БОЛТУГАЙ” 

БНКУ-ын Элчин сайд Эмилио Певида Пупо:

Та нийт монголчуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү!
- 
Бүгд Найрамдах Куба Улс болон Кубын ард түмний нэрийн өмнөөс Монголын ард түмэнд  Сар шинийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Байгаль дэлхий сэргэн шинэчлэгдэж, хаврын эхлэлийг бэлгэддэг энэхүү Цагаан сарын баяр Монголын уудам, үзэсгэлэнт тал нутагт аж төрж буй айл өрх бүрд хязгааргүй их аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг үргэлжид авчрах болтугай.

Гэр бүлийн эв нэгдэл, ахмад настнаа хүндэтгэх ёс, ирээдүйн сайн сайхныг хамтдаа ерөөн тэмдэглэдэг энэхүү баяр нь Кубын ард түмний эрхэмлэдэг үнэт зүйлстэй гүн гүнзгий нийцдэг. Бид та бүхний найз, түншийн хувьд Монголын баялаг уламжлал, ирэх жилийн гэрэл гэгээтэй ирээдүйг хамтдаа тэмдэглэж буйдаа таатай байна.

Монгол, Кубын хоорондын найрамдал, хамтын ажиллагааны хэлхээ мөнх хөх тэнгэр шиг улам батжин бэхжих болтугай.

Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- 
Морин жилийн босгон дээр миний Элчин сайдын хувьд тавьж буй зорилго бол манай хоёр улсын удирдагчдын хамтын алсын хараанд тулгуурлан, Куба–Монголын 65 жилийн найрамдалт харилцааг шинэ шатанд гаргах явдал юм. Өөрчлөлт шинэчлэл, шийдэмгий манлайллыг бэлгэддэг энэ жил ард иргэдийн ашиг тусын төлөө бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх төгс боломж гэж үзэж байна.

2026 оны дипломат ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд:

Манай улс төрийн эв нэгдлийн бат бөх сууринд тулгуурлан дараах тодорхой чиглэлүүдэд хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарна.

  1. Улс төр, олон талт эв санааны нэгдэл: Олон улсын форумууд дахь хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх.
  2. Эдийн засаг, худалдааны харилцаа: Бизнесийн бодит боломжуудыг тодорхойлон дэмжих, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх.
  3. Техник, салбарын хамтын ажиллагаа: Өндөр үнэ цэн бүхий салбаруудад туршлага солилцох. Нийгмийн эрүүл мэнд, боловсрол, спорт, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг ахиулах.
  4. Соёл, иргэд хоорондын харилцаа: Алслагдсан хоёр улсыг улам ойртуулах, соёлын яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг дэмжих.

Харилцан дэмжлэгийн бат бөх суурь

Эдгээр ажил бол бидний найрамдалт харилцаанаас улбаатай бодит жишээ билээ. 2024 онд байгалийн гамшгийн дараа Кубад тусламж болгон Монгол Улсаас илгээсэн хүнсний хандивыг бид хэзээ ч мартахгүй. Энэ бол жинхэнэ эв санааны нэгдлийн гүн утгатай илэрхийлэл байсан.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Кубын эсрэг АНУ-ын эдийн засгийн хоригийг эсэргүүцсэн Монгол Улсын тууштай байр суурь нь манай хамтын ажиллагааны бат бөх суурь болсоор байна.

Морь жилийн тууштай, эрч хүчтэй бэлгэдэл нь бидний тэмүүлэлтэй нийцнэ. Олон улсын төвөгтэй нөхцөл байдалтай нүүр тулж буй Кубын хувьд Монголтой тогтоосон найрамдал бол үнэтэй дэмжлэг, хүч чадлын эх үүсвэр юм. Морь жилд бид шийдэмгий, хамтын хүчин чармайлтаар хоёр талын харилцаагаа шинэ эрчтэй, тогтвортой урагш ахиулна гэдэгт итгэлтэй байна.

"ГАЛ МОРИН ЖИЛ МОНГОЛ УЛСАД ОНЦГОЙ ИВЭЭЛТЭЙ, ӨЛЗИЙТЭЙ ЖИЛ БАЙНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА" 

ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков:

"ГАЛ МОРИН ЖИЛ МОНГОЛ УЛСАД ОНЦГОЙ ИВЭЭЛТЭЙ, ӨЛЗИЙТЭЙ ЖИЛ БАЙНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА" 

ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков:

- Та нийт монголчуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү!
- 
Эрхэм хүндэт анд найзууд аа! 

Та бүхэндээ Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн мэндийг чин сэтгэлээсээ хүргэе! 

Байгаль дэлхий сэргэж, урин хавар ирж, хүмүүсийн зүрх сэтгэлд итгэл найдвар гэрэлтүүлэх энэхүү үндэсний их баяр нь монголчуудын хувьд онцгой үйл явдал билээ. Элгэн садан, ураг төрлөөрөө цуглан, айл гэр бүрд халуун дулаан уур амьсгал авчрах энэхүү баяр нь Монголын ард түмний эв нэгдлийг бэлгэдэж, өвөг дээдсээсээ уламжлан авсан зан үйлсийн энх мөнхийг тодотгож өгдөг билээ. 

Монгол Улсын иргэн бүр хаврын тэргүүн сарын эхний хэдэн өдрүүдийг гэр бүл, хайртай дотнын хүмүүс, найз нөхөхтэйгөө цагийг сайхан өнгөрүүлж, бэлэг сэлтээ солилцож, монгол үндэсний уламжлалт жороор хийсэн шөлтэй сайхан бууз, хуушуур болон бусад амтат хоолыг халуун дулаан гэр бүлийн хүрээнд зооглохыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Золгон ирэх 2025 оны Улаан гал морь жил нь Монголын айл өрх бүрд аз жаргал, энх амгалан, аз хийморийг, бидний найрсаг дотно Монгол оронд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, сайн бүхнийг авчрах болтугай хэмээн хүсэн ерөөе. 

- Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- ОХУ-ын Элчин сайдын хувьд миний зорилго гайхалтай тогтвортой бөгөөд ямар жил ирж буйгаас огт хамаарахгүй. Үүнд юуны түрүүнд Монгол Улсад Оросын ашиг сонирхлыг тууштай дэмжих ажлаа үргэлжлүүлэх, мөн Орос-Монголын харилцан яриаг цогцоор нь хөгжүүлэх, харилцан сонирхсон сэдвүүдийг тодорхойлох, практик хамтын ажиллагаанд саад учруулж буй удаан хугацааны асуудлуудыг шийдвэрлэх зэрэг ажил багтана. Мөн би монгол найз нөхдийн хамт хоёр орны түүхэн дэх чухал үйл явдлууд болох дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой, Улаанбаатар хотноо Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ДСНК буюу Русский Дом) нээгдсэний 50 жилийн ой, Зөвлөлт-Монголын сансрын нислэгийн 45 жилийн ой болон бусад ойн баяруудыг хамтран тэмдэглэхэд анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна.  

Хувийн зорилгын хувьд би хараахан очиж амжаагүй байгаа Монголын аймгуудаар зочилж, найрсаг Монгол ард түмний амьдрал, ёс заншил, соёлын талаар илүү ихийг мэдэж, мөн түүнчлэн найз нараасаа олон удаа сонссон байгалийн үзэсгэлэнт газруудыг өөрийн нүдээр очиж харахыг хүсэж байна. 

"ЭНЭ ЖИЛ ДЭД БҮТЭЦ, ЭРҮҮЛ МЭНД, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД АНХААРНА"

БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вон:

"ЭНЭ ЖИЛ ДЭД БҮТЭЦ, ЭРҮҮЛ МЭНД, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД АНХААРНА"

БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вон:

Та нийт монголчуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү!
- Монголын нийт ард түмэнд Цагаан сарын баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. 2026 оны морин жил Монгол орон даяар итгэл найдвар, аз жаргал, хайр энэрлийг авчрах болтугай.
 
Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- 
Өнгөрсөн жил БНСУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоо бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. 1990 оноос хойш манай хоёр улс улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд 2021 онд харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн билээ.

Хоёр улсын ард иргэдийн өргөн солилцоо нь манай харилцааны бат бөх суурь байсаар ирсэн бөгөөд харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн БНСУ-ын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд, ялангуяа KOICA-гийн хэрэгжүүлж буй олон санаачилга нь Монгол Улсын тогтвортой хөгжил болон хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Энэ онд бидний гол зорилгуудын нэг бол БНСУ, Монголын хооронд шинэ амжилтын түүхүүдийг бүтээх бизнесийн түншлэлийг улам ахиулах явдал юм. Ялангуяа дэд бүтэц, эрүүл мэнд, мал аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна. Эдгээр хүчин чармайлт нь манай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн манай хоёр улсын ирээдүйн харилцааны жинхэнэ боломж, амлалтыг илэрхийлэгч залуу үеийнхний солилцоог улам бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

“МОРИН ЖИЛ ӨӨРИЙН БЭЛГЭДЭЛ БОЛСОН ХУРД, ЭРЧ ХҮЧИЙГ АВЧИРЧ, БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ УЛАМ ХУРДАСГАХ БОЛТУГАЙ” 

БНТУ-ын Элчин сайд  Башак Генч Юксел:

Билгийн тооллын шинэ жилийн босгон дээр найрсаг Монголын ард түмэнд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Гал морин жил Монгол айл өрх бүрд аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай.

Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- 
Өнгөрсөн жил Турк–Монголын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч, харилцан өндөр түвшний айлчлалуудын үр дүнд эрч хүчтэй шинэ шатанд гарсан. Энэ онд худалдаа, боловсрол, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг олон салбарыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах болно. Морин жил өөрийн бэлгэдэл болсон хурд, эрч хүчийг авчирч, бидний хамтын ажиллагааг улам хурдасгах болтугай.

“ЗОЛГОН БУЙ МОРИН ЖИЛД ХОЁР ОРНЫ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ИЛҮҮ ӨРГӨЖИН ТЭЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛ ТӨГС БАЙНА” 

Унгар улсын Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна:

Монгол орны өнцөг булан бүрд суугаа монгол ахан дүүс Та бүхэндээ 17 дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн сайхан мэндийг өргөн дэвшүүлье. 

Улиран одож буй могой жилд Унгар, Монгол хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиосон бөгөөд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа улам илүү өргөжин тэлсэн сайхан жил байлаа.  

Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Унгар Улсаас Монгол Улс руу экспортолсон барааны хэмжээ өссөн дүнтэй байна.  

Боловсролын салбарт тасралтгүй хэрэгжиж буй “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 1500 оюутан мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 146 оюутан Унгар Улсад суралцаж байна.  

Унгар Улсын “Мозаик Киаду” компани Монгол Улсын “Мозаун” компанитай хамтран  Mozaik цахим платформыг Монгол Улсын боловсролын салбарт маш амжилттай нэвтрүүлснээр 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим контент, дижитал сурах бичгийг ашиглах боломжтой болсон.  

Түүнчлэн Унгар Улсын Унгар судлалын хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Ар Гүнт дэх Хүннүгийн язгууртны булшны малтлага судалгааг амжилттай үргэлжлүүлэн хийлээ. 

2026 онд бид хоёр улсын Шинжлэх Ухааны Академи хоорондын хамтын ажиллагааг улам илүү гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, аймаг орон нутгийн харилцааг өргөжүүлэх зэрэг чиглэлд анхаарал тавин ажиллахаар төлөвлөж байна.  

Золгон буй морин жилд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байна.  

ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. 

“МОРИЛОН ИРЖ БУЙ МОРЬ ЖИЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРААГИЙН ШИНЭ ЖАРАНГ ЭХЛҮҮЛЭХ СУУРЬ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА” 

БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера:

“МОРИЛОН ИРЖ БУЙ МОРЬ ЖИЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРААГИЙН ШИНЭ ЖАРАНГ ЭХЛҮҮЛЭХ СУУРЬ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА” 

БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера:

- Та нийт монголчуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү!
- Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлийн дээдийг ерөөн мэндчилж буйдаа баяртай байна. Гарч буй Гал морин жил та бидэнд эрч хүч, эерэг өөрчлөлт, энх тайвныг авч ирэх болтугай. 

- Ирж буй Гал морь жилийн тань зорилго юу вэ?
- Улиран өнгөрч буй Модон могой жилд Франц, Монгол улсууд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг баяр бахархал дүүрэн тэмдэглэж, хоёр улсын харилцааныхаа нэгэн онцгой жилийг үдэж байна. Өнгөрөн жилүүдэд энэхүү жилд бидэнд тулгарч буй ижил сорилтууд болох хараат байдлаа бууруулах, түншлэлээ төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжиж нүүрстөрөгчөөс ангид болгох, орон нутгийн хөгжил зэрэг чиглэлээр хамтран ажиллаж ахиц гаргаж чадлаа. 

Морилон ирж буй морь жил бидэнд цаашид илүү ихийг хийж бүтээн хоёр улсын харилцааны дараагийн шинэ жаранг эхлүүлэх бат бөх суурь болсон жил байх болно гэдэгт итгэлтэй байна. Ирэх жилүүдэд бид иргэний хамгаалал, тээвэр, эрчим хүч зэрэг салбаруудын хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, эдийн засаг, ард түмэн хоорондын харилцаагаа бэхжүүлж, олон ургалч үзэлд тулгуурласан, нээлттэй дэлхийг цогцлооход хамтран хувь нэмэр оруулан ажиллах болно. 

Энэ жил Монгол Улс COP-17 олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулна. Энэхүү чухал арга хэмжээг цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэгэн томоохон амжилт болгохын төлөө манай улс бүх талаараа дэмжиж ажиллах болно гэдгийг амлаж байна. 

Та бүхэн сайхан шинэлээрэй! 

ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦАА ХҮЛЭГ МОРЬД ЛУГАА АДИЛ ХУРДЛАН ДАВХИЖ, ЗОРЬСОНДОО СААДГҮЙ ХҮРЭХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ! 

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуан:

Энэ жил Монголын Цагаан сар, Хятадын Хаврын баяр ердөө нэг хоногийн зөрүүтэй тохиож, хоёр улс тун удахгүй гал морин жилийг хамтдаа угтах гэж байна. Морь бол зоригтой, ухаалаг, тэсвэр хатуужилтай амьтан. 60 жилд нэг удаа тохиох гал морин жил нь Хятад, Монгол хоёр орны соёлоор зоригтой урагшилж, өөдөө тэмүүлэх сайхан бэлгэдэлтэй жил юм. Гал морин жил айлчлан ирж буйг тохиолдуулан, Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хүлэг морьд лугаа хурдлан давхиж, зорьсон бүхэндээ саадгүй хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе! Монголын нийт найз нөхдөдөө гал морин жилдээ аз хийморьтой, эрүүл энх байж, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе! 

- Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- 
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, бүх салбарын хамтын ажиллагаа өндөр үр дүнд хүрлээ. Ялангуяа олон улсын нөхцөл байдал хувьсамтгай, ээдрээтэй байгаа энэхүү цаг үед хоёр улсын худалдаа үлэмж тогтвортой, тэсвэртэй байж, хөгжлийн асар их нөөц боломжтойгоо харууллаа. Гал морин жилд Хятад, Монголын харилцааны хөгжлийн хувьд хүлээж найдаж буй гурван асуудлыг илэрхийлье.  

Нэгдүгээрт, стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх хэрэгтэй. Энэ жил Хятадын XV дахь таван жилийн төлөвлөгөөний эхний жил тохиож байна. Монгол Улс ч мөн шинэ таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө батлан гаргасан. Хоёр төлөвлөгөө гүнзгий уялдан нийцэж, Хятад, Монгол хоёр улс харилцан амжилтад хүрч, хамтдаа хөгжинө гэж найдаж байна. Ирэх сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн хуралдаанууд XV дахь таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах бөгөөд Монголын талд илүү тодорхой “боломжуудын жагсаалт”-ыг санал болгоно. Монголын найз нөхдийг үүнд анхаарал хандуулахыг урьж байна. 

Хоёрдугаарт, хамтын ажиллагааны төслүүдийг тогтвортой урагшлуулах хэрэгтэй. Өнгөрсөн онд Хятад, Монголын томоохон төслүүдийн хамтын ажиллагаанд онцгой ахиц гарсан. Ганцмод–Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, хоёр улс 70 жилийн дараа хоёр дахь хил дамнасан төмөр замтай болох гэж байна; Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж, баруун бүсийн хэдэн мянган айл өрхийн цахилгааны хэрэгцээг үр дүнтэй хангах боломжтой болох гэж байна; Гэр хорооллын 1008 айлын дахин төлөвлөлтийн орон сууцны төсөл бүрэн дуусаж, хүлээлгэн өглөө; Хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор зэрэг төслүүдийг энэ онд эхлүүлэх төлөвтэй байна. Хятадын тал Монголын талтай хамтран, хамтын ажиллагааны төслүүдийг бодитой хэрэгжүүлж, хоёр улсын орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтдаа урагшлуулахад илүү их эрч хүч нэмэхэд бэлэн байна. 

Гуравдугаарт, иргэдийн амьжиргааг сайжруулахад дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятадад очиж нүдний болор цайх болон төрөлхийн зүрхний эмгэг өвчний мэс засал хийлгэсэн Монголын найз нөхдийг Элчин сайдын яаманд саяхан зохион байгуулсан Хаврын баярын хүлээн авалтын арга хэмжээндээ урьж оролцуулан, тэдний мэс заслын дараах эдгэрэлт маш сайн байгааг хараад би ихэд баярласан. Хятадын тал цаашид ч эмнэлгийн тусламж шаардлагатай Монголын иргэдэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Мөн би гэр хорооллын бүсийн айл буюу Энхсайханы гэрээр зочилсон. Тэрээр шинээр суурилуулсан нарны эрчим хүчний халаалтын төхөөрөмжийн ачаар илүү цэвэрхэн, дулаан, тав тухтай амьдрах болсон тухайгаа надад хэлсэн юм. Хятадын талын дэмжлэгтэйгээр 500 гаруй өрх айл мөн түүн шиг тав тухтай амьдрах боломжтой болох гэж байна. Мөн түүнчлэн, Хятадын тал НҮБ-ын байгууллагатай хамтран малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх болон хөрсний менежментийн чадавхыг дээшлүүлэх, сургуулийн насны охидын ариун цэврийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр тус тус ажиллаж, Монгол Улсыг тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.  

Энэ завшааныг тохиолдуулан, миний хийж хэрэгжүүлж буй ажилд идэвхтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн Монголын нийт салбарынханд талархал илэрхийлье. Миний бие цаашид ч Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах өөрийн үүрэг хариуцлагаа үргэлжлүүлж, хоёр улсын харилцааг арвин үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах болно. 

“ЭНЭТХЭГ–МОНГОЛЫН НАЙРАМДЛЫГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХЭД БИД ГУРВАН ТОМ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЭЭД БУЙ” 

БНЭУ-ын Элчин сайд Атул Малхари Готсурве:

- 2026 оны Гал морин жилийг угтан Монголын нийт ард түмэндээ Цагаан сарын баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Монголын Билгийн тооллын шинэ жил Монгол оронд амар амгалан, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг улам бүр авчрах болтугай.

- Ирж буй Морь жилийн тань зорилго юу вэ?
- Энэтхэг–Монголын найрамдлыг улам бэхжүүлэх хүрээнд би дараах гурван томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль дээр баригдаж буй Атал Бихари Важпайи нэрэмжит Мэдээллийн технологийн төвийн барилгын ажлыг бүрэн дуусгах.
  • Зайсанд баригдаж буй Энэтхэг–Монголын Найрамдлын дунд сургуулийн барилгын ажлыг бүрэн дуусгах.
  • Хоёр улсын хоорондын одоо байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

"ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ ОЛОН ТАЛТ САЛБАРТ ТУУШТАЙ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР УЛАМ ИЛҮҮ ХИЧЭЭН АЖИЛЛАХ БОЛНО"

Япон Улсын Элчин сайд Игавахара Масару:

Та бүхэнд Монгол түмний уламжлалт их баяр, “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн Сар шинийн баярын мэндийг дэвшүүлье. 

Энх улирал айлчлан ирсэн хаврын эхэн сарын энэ дулаан өдрүүдэд өнөр олуулаа, өнөтэй жаргалтай сайхан шинэлцгээж байна уу. 

Өнгөрөгч Модон Могой жилд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Японы Цог Жавхланг Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатны хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж өндөрлөсөн билээ. Найман өдрийн айлчлалын турш Монголын ард түмэн халуун дотноор хүлээн авсан нь бидний хувьд ч мартагдашгүй бөгөөд сэтгэл хөдөлгөм дурсамж болон үлджээ. Айлчлалын үеэр тэдний ард иргэдтэй, ялангуяа хүүхэд залуустай элэгсэг дотно яриа өрнүүлж, энгийн бөгөөд инээмсэглэн буй дүр төрх Монголд хэчнээн элгэмсэг дотно, хүндэтгэлтэй ханддагийг харуулж байсан юм. Энэ бүхнийг хоёр орны мэдээллийн хэрэгслээр өдөр бүр олон нийтэд дамжуулсан нь хоёр орны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, ард түмний сэтгэл зүрхийг улам ойртуулсан хэмээн бодож байна. Энэхүү айлчлалд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, найрсаг зочломтгой хандсан хүн бүрд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

Хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэн энэхүү айлчлал нь өнгөрснөөс өнөөг хүртэлх олон хүний бүтээн бий болгосон бүхий л салбарын нягт хамтын ажиллагааг дахин нотлон харуулсны зэрэгцээ хойшид залуу хойч үеийнхний манлайлан бүтээх хоёр орны харилцааны ирээдүйг үргэлжид гэрэлтүүлэх болно гэдэгт итгэл төгс байна. 

- Ирж буй Морин жилийн тань зорилго юу вэ?
- Бид энэ жил Япон, Монгол хоёр орны харилцааг олон талт салбарын хүрээнд тууштайгаар өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө улам илүү хүчин чармайлт гарган ажиллах болно. Ялангуяа, бидний ирээдүй болсон залуу үеийнхний харилцааг дэмжин “Хүн төвтэй” хамтын ажиллагааг бэхжүүлж, улмаар хоёр орны “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бодит болгон, бүс нутаг болоод дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах болно.  

   2026 онд Гал Морин жил гарч байна. Монголчууд эртнээс морийг эрхэмлэн дээдэлж, амьдрал, ахуйнхаа хань нөхөр хэмээн үзэж, хүч чадал, хийморь жавхаа, эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл болгон ирсэн билээ. Нийт монголчууддаа энэ Гал Морин жилд тал нутагт дүүлэн давхих хүлэг морь адил хурд хийморьтой, цог золбоотой, эрүүл энх, элбэг дэлбэг, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.  

ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан